СПОРТ

О.Есүгэн Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Катар улсад үргэлжилж буй буудлагын насанд хүрэгчдийн Азийн АШТ-ээс Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпын мөнгөн медальт О.Гүндэгмаа олимпын эрх авч, мөнгөн медаль хүртсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэмцээний эхний өдөр ОУХМ О.Есүгэн 10 метрийн хийн урт бууны дасгалд олимпийн эрх аваад байсан билээ. ОУХМ цолтой, дасгалжуулагч Ж.Ганхуягийн шавь тэрбээр өнөөдөр 3x40 дасгалд амжилттай оролцон, мөнгөн медаль хүртлээ.

Ингэснээр энэ жил Азийн дэд аварга болоод буй хоёр монгол тамирчин хоёулаа олимпын эрх авсан нь содон тохиолдол болов уу.

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button