Нийгэм мэдээ

Абу Даби хот айлчлан ирж буй төрийн тэргүүний нэрийг Rixes Marina байшин дээр бичиж угтдаг

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг арваннэгдүгээр сарын 27-ны өдөр АНЭУ-ын Абу Даби хотноо очиход Монгол Улсын сүлд, монгол бичиг бүхий гэрэлтүүлгээр Rixes Marina барилгыг чимэн угтжээ.

Ингэхдээ монгол бичгээр Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэж бичсэн байна. Абу Даби хот төрийн тэргүүний айлчлал болгоноор тухайн улсын ерөнхийлөгчийг ингэж угтдаг байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч Мухаммад бин Заид Аль-Нахъян-ы урилгаар 2023 оны 12 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд тус улсын Дубай хотноо болох Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцохоор явсан билээ.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button