Нийгэм мэдээ

Б.Барслхагва шилдэг эрэгтэй туслах дүрийн шагналын эзэн боллоо

Монгол болон Япон улсад зураг авалтаа хийсэн "Vivant" цуврал хамгийн их үзэлттэй цувралуудын нэг болсон билээ. Тэгвэл энэхүү цуврал 117 дахь удаагийн “Tokyo drama academy awards” –ын шилдэг цувралаар шалгарч, зургаан шагнал хүртсэн байна.

  • Шилдэг бүтээл
  • Шилдэг найруулагч
  • Шилдэг эрэгтэй гол дүр
  • Шилдэг эмэгтэй гол дүр
  • Шилдэг зохиол
  • Тусгай шагнал

“Фантастик” продакшны жүжигчин Б.Барслхагва үзэгчдийн нэрэмжит “Шилдэг эрэгтэй туслах дүр”-ийн шагналын эзэн болжээ. Тэрбээр тус кинонд Чингис хэмээх цагдаагийн дүрийг бүтээсэн юм.

Японы кино урлагийн "А" зэрэглэлийн алдартай уран бүтээлчид болох Сакай Масато, Абэ Хироши, Якүшо Коожи тэргүүтэй одод тоглосон бол манай улсын жүжигчдээс Х.Цасчихэр, Х.Нандин-Эрдэнэ, Г.Эрхэмбаяр нар оролцож, дүр бүтээсэн юм. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Цувралын тухайд, Японы оффисын ажилтан хамтран ажилладаг компани руугаа нэг орон андууран бичээд их хэмжээний мөнгө шилжүүлж, улмаар мөнгөө олж авахаар зохиомол Балка улсыг зорьж буйгаар киноны үйл явдал эхэлнэ. Элсэн цөлд орхигдох, хотод төөрөх зэргээр будилан явсаар, цагдаа нар ч араас хөөсөөр адал явдал өрнөдөг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button