Ихрүүдийн хандивын дансанд 200 гаруй сая төгрөг цуглажээ
Ээж нь бурхан болж, 2 сартай ихрүүд, 6, 11, 13 настай ах эгчийнхээ хамт өнчрөн үлджээ. Аав нь хүүхдүүдээ асарч гэртээ байгаа учраас хүүхдүүд хоол хүнсгүй, ихрүүд сүүгүй болоод байна. Тэд айлын хашаа түрээслэн амьдардаг аж.
Хүүхдүүдийн аав Б.Отгонбаяр хувиараа таксинд явдаг бөгөөд одоо хүүхдүүдээ хардаг юм. Тэрбээр "Өмнө нь эхнэр хүүхдүүдээ хараад гэртээ, би хувиаараа таксинд явдаг байсан, одоо хүүхдүүдээ хараад гэрээс гарах ч боломжгүй болсон. Ихэрүүдийн сүү 4 хоног л болдог. Нэг удаа авахад 90 мянган төгрөг болдог. Ах дүү, найз нөхөд эргэж тойрдог, хааяадаа ханьтай байдаг. Хүүхдүүдээ асрах хүн олчихвол уг нь ажил хийгээд хүүхдүүдээ өсгөөд байхсан. Гэхдээ хоёр ихэр болохоор хэцүү байх. Гурван хүүхдээ өмнө нь өсгөлцөхөд нэг их оролцож байгаагүй. Эхнэр маань хүүхдүүдээ хардаг байсан юм" гэлээ.
Тэдэнд туслах хандивын данс: Хаанбанк 5071468265 /Аав Б.Отгонбаяр/
Өчигдөр буюу нэгдүгээр сарын 12-ны оройн 19:00 цагийн орчимд хандивын дансанд 200 гаруй сая төгрөг цуглажээ. Мөн “Талх чихэр” ХХК гурван сарын талх нарийн боовыг хангах бөгөөд “Гранд Империал Девелопмент” ХХК ихрүүдийн сүүний хэрэгцээг нэг жилээр хангах болжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нямбаатар хувийн таксиг хориглох гэж байгаа, тэгэхээр яана даа!
олны буян оломгүй д�##�ай
Сайхан сэтгэлт ард түмний хүчээр байртай болох боломж бүрджээ аз жарг�##� хүсэе
Гол нь байранд л оруулв�##�
Сайн байнаа . Манай сайд дарга гишүүд маань 2007 онд л хэдэн арван тэрбумаар нь солонгосын казинод тоглоод �##�даад тоох ч үгүй инээгээд л явж байсан . 200 сая төгрөг гэдэг чинь ганц цаг л казино тоглоод �##�ддаг мөнгө . Баячууд томчууд нь ард олондоо тус�##�даг бол сайхан аа .
Монголын минь ард түмэн ийм л сайхан сэтгэлтэй дээ. Энэ гэр бүлд тус дэм өгсөн бүх хүн, байгууллагад баяр хүргэе ээ.
Отгонбаяр аа, сэтгэлийн тэнхээтэй байж, хүүхдүүдээ эрүүл саруул, сайхан өсгөөрэй. Өөрийнхөө биеийг бодож байгаарай
Өөр сайтуудад 450 сая төгрөг цугласан гээд байсандаа. Аль нь үнэн юм бэ
Нинжин сэтгэл шиг үнэтэй зүйл үгүй! Монголчууд ядарсан нэгэндээ туслах сэтгэл гаргадпаг болж байгаа нь гэрэл гэгээ тасрахгүйн шинж!!
Dandaa haraal ursgaj bh yumaa ene niigemd sain zuil olon bna shuu dee jishee in ene handiviin ayn