Сошиал трэнд

Шүүмжлэл дагуулсан шар хайсан хашлага нэг ѳдрийн салхины ая даасангүй

Нийслэлийн гудамж талбайн авто замын хэсэгт шар өнгийн тусгаарлагч энд тэндгүй байрлуулсан бөгөөд үнийн дүн 700 сая. Өндөр өртгөөр бүтсэн уг хашааг тавих процесс хууль бус төдийгүй үрэлгэн зардал болсныг Монголын зохион бүтээгчдийн холбоо өчигдөр шүүмжилсэн.

Тэгвэл нийслэлчүүдийн бухимдлыг төрүүлж буй уг хашаа ганц өдрийн салхи даалгүй газарт унан, эвдэрч эхэлжээ.

Уг хашаа нь унахдаа зам дээр зорчиж байсан хүмүүсийн машин дээр унаж гэмтэл учруулсан байна. хүмүүсийн мэдээлж байгаагаар хажууд нь байсан цагдаад хэлхэд зам түгжээд байна хөдөл гэсэн бөгөөд дуудлагаар ирсэн цагдаа нь наадах чинь байгалийн гамшиг манайхд хамаарахгүй гэсэн мэдээлэл ирсан байна. 

Б.ТОГТУУН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button