Нийгэм мэдээ

Ж.Чинбүрэн: Цусны болон эд эрхтний донорын тухай хуулийг шинэчилж байна

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн цусны болон эд эрхтний донорын тухай хуулийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Сая цусны донорын тухай хуулийн төсөл өргөн барьсан. Үүнийг нийгмийн бодлогын байнгын хорооноос дэмжиж, ажлын хэсэг гаргаад, ажиллаж эхэлсэн. Манайд одоогоор хэрэгжиж байгаа донорын хууль нь цусны болон эд эс эрхтний донорын хуулийн зүйл заалт хамтдаа агуулагдсан байдаг. Цусны донор нь олон нийтийг цусаа өгөх хэрэгтэй гэж уриалах боломжтой. Харин эд эс эрхтний донорын талаар суртал ухуулга хийхэд хүнд. Хоёр өөр зүйлийг нэг хуулиар зохицуулах нь үйл ажиллагааны хувьд хүндрэлтэй.

Мөн манай улс эд эрхтний наймаа худалдаалахын эсрэг хуультай. Тиймээс цусны болон эд эрхтний донорын тухай хууль нь агуулгын хувьд хоорондоо зөрчилдөж байдаг. Иймээс энэхүү асуудлыг салгаж, хуулийн зохицуулалт хийж байна. Мөн манай улсын хүн ам нэмэгдэхтэй зэрэгцээд цусны хэрэглээ нэмэгддэг. Тиймээс хөдөө орон нутагт цусны нөөцийг нэмэгдүүлэх хэрэгтэй байна.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр "Цусны төв"-ийг сайжруулсан. Халдварт өвчин тархаахгүйгээр ажиллаж чаддаг болсон. Үүнийгээ цааш нь сайтар хөгжүүлэх шаардлагатай. Бид шинээр хийж, бүтээсэн зүйлдээ эзэн болж ажиллах хэрэгтэй.

Энэ сарын 22-ны өдөр эд эс эрхтэн шилжүүлэх хуулийг өргөн барина. Шинэ хуулийн төсөлдөө оршуулгын зардлын талаар сайтар тусгаж өгсөн. Өнгөрсөн жил НДШ төлдөггүй иргэн оршуулгын зардлаа авч чадахгүй байсантай холбоотой том хэрэг үүссэн. Тэгэхээр хууль гэдэг нь дандаа амьдралаас урган гарч, болохгүй байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэдэг. Тийм учраас НДШ төлдөггүй амьгүй донорын оршуулгын зардлыг цалингийн доод хэмжээний 10 дахинтай тэнцэх мөнгөн дүнгээр санхүүжүүлэхийг хуулийн төсөлдөө нэмэлтээр оруулсан" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-19 16:25

20жил эмч хийсэн хүн юм бол эмийн чанарын асуудлаар үлээсэн шүгэлээ чангахан үлээж ард түмэнд хэрэгтэй ганц юм хий новшоо

Зочин
Зочин
2024-03-20 07:50

БАС НЭГ ТОП АЛИАЛАГЧ НАРЫН НЭГ БОГД ХААНТАН ХАТАНБААТАР МАГСАРЖАВТ ТАМГАА ДАРЖ ӨГЧИХӨӨД ЭНЭ НЭГ БАЙЛДАЖ ХҮН АЛАХААС ӨӨР ЮМ МЭДЭХГҮЙ АМИТАН ХЭНИЙ ЗАРААЛААР ИНКЭЖ ЯВНАА ГЭДЭГ ШИГ ЮУГАА Ч МЭДЭХГҮЙ ТӨРИЙН АЖЛЫН А ч ҮГҮЙ НЭГ МУУ МАНГАР БАЦААН УЛС ТӨРД ҮСЭРЧ ОРЖ ИРЧИХЭЭД ЧАГ ЧАГ ХИЙНЭ ПИД ПИД ҮСРЭНЭ.ЭМЧЭЭ Л ХИЙ ЧИ МАНГАРАА ХЭРВЭЭ ЧАДДАГ БОЛ ТЭР ШҮҮ ДЭЭ ОДОО МОНГОЛЫН УЛС ТӨРД МЭРЭГЖЛИЙН АРХИЧИНГУУД БИЕЭ ҮНЭЛЭГЧ НАР ДУТУУ БАЙНА ДАА БИЕЭ ҮНЭЛЭГЧ НАР БОЛ БАЙГАА БАЙХ ШҮҮ.

Холбоотой мэдээ

Back to top button