Сошиал трэнд

Д.Сумьяабазарыг Германы хил дээр саатуулан шалгажээ

Монгол Улсаас БНТУ-ын Истанбул хотод суух Ерөнхий Консулын газрын дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нар Чех улсаас ХБНГУ-ын хилээр 70 кг хар тамхи тээвэрлэж нэвтрүүлэх гэж байгаад баригдсан ичгүүртэй хэрэг гараад буй билээ.Үүнтэй холбоотойгоор дэлхийд Монгол төрийн нэр хүнд гутамшигтайгаар унаж буйг баталсан үйл явдал болжээ Тодруулбал Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Сайд, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар  ХБНГУ-руу зорчсон байна. Энэ үед түүнийг  Германы хил дээр саатуулан тусгай өрөөнд оруулж бүх ачааг нь нэг бүрчлэн шалгасан аж.  Д.Сумъяабазар: "Би УИХ-ын гишүүн, сайд хүн байна" гэж хэлээд ч Германы холбогдох ажилтнууд огт ач холбогдол өгөөгүй талаар сошиалд мэдээлэгджээ. 

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button