Сошиал трэнд
“Хэцүү анги” киноны Бадамцэцэг хоёр дахь хүүхдээ тээжээ

МҮОНТВ-ийн “Хэцүү анги” кинонд тоглож олонд танигдсан Бадамцэцэг удахгүй үрийн зулай үнэрлэх гэж байна. Тэрээр Хэцүү ангид тоглосныхоо дараа миссийн титэм зүүсэн аж. Мөн шүдний эмчээр их сургуулиа төгсөж, мэргэжлээрээ ажиллах болсон.

Түүний хувьд үе тэнгийн залуутайгаа хуримаа хийж, нэг гэрт ороод багагүй хугацаа өнгөрч байгаа бөгөөд хосууд нэг хүүтэй. Тэгвэл тэд удахгүй хоёр дахь хүүхдээ хүлээж авах гэж байна.
Б.ТОГТУУН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.