БИЧЛЭГ: Б.Хурцын төрсөн өдөрт Ч.Сайханбилэг, Б.Мэдрээ нар очжээ

Бусдыг эрүүдэн шүүсэн хэргээр 30 хоног хоригдоод суллагдсан Б.Хурц генералын 50 насны төрсөн өдөр тавдугаар 29-нд болжээ. Тэрбээр 50 насны ойн баяраа өөрийн эзэмшлийн “Buddha Vista”-гийн “Grill Studio”-д тэмдэглэсэн байна. Түүний төрсөн өдрийн баярт Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Худалдаа хөгжлийн банкны ерөнхийлөгч Б.Мэдрээ, тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон, Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ийн дарга асан Да.Ганболд тэргүүтэй зочид уригдаж оролцсон байна.
50 насны ойн найрын ширээний ард олон чухал асуудлууд чигээ олсныг эх сурвалжууд хэлж байна. Тухайлбал, “сахал” Д.Эрдэнэбилэгийг яаралтай суллуулах талаар арга хэмжээ авах, С.Эрдэнийг намын даргаас нь огцруулалгүй авч үлдэх, 2020 оны сонгуульд намыг нь ялалтад хүргэх боломжууд дээр хүчээ нэгтгэн ажиллах ёстой гэдэг дээр санал солилцож, зарим шийдэлд хүрсэн байна.
Г.САНТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.