Сошиал трэнд

Өсөхөө аварга, Шарваа нарын хөвгүүд Монголын шигшээ багийг бүрдүүлжээ

Монгол Улсад сагсан бөмбөгийн 3х3 төрлийн 18 хүртэлх насны ДАШТ болж байна. Тэгвэл уг тэмцээнд манай улсаас оролцож буй эрэгтэйчүүдийн багийн бүрэлдэхүүнд монголын алдартай тамирчдын хөвгүүд нэг болон оролцож байгаа билээ.

Тодруулбал,  дархан аварга, “Алдар” спорт хорооны дарга Г.Өсөхбаярын хүү Ө.Пэрэнлэйжамц, сагсан бөмбөгийн Гавьяат тамирчин цол н.Шаравжамцын хүү Ш.Энхийн-Од нар багтсан байгаа юм.

БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН:

Аззаяа овогтой Батхуяг

Төв аймгаас сагсан бөмбөгийн гараагаа эхлүүлсэн.

2001 онд төрсөн. 180 см өндөр, 80 кг жинтэй.

3х3 төрлөөр Ази, Номхон далайн орнуудын хүүхдийн наадмын хүрэл медаль хүртсэн.

15 насандаа супер лигийн “Төв ургац” багийн бүрэлдүүнд багтсан.

Өсвөрийн УАШТ-ий хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль

Өсвөрийн УАШТ-ий хоёр удаагийн шилдэг тоглогч

Спрайт хөгжлийн лигийн хүрэл, оюутны лигт ИЗОУИС багаас тоглодог.

Лхагваа овогтой Авирмэд

Завхан аймгаас сагсан бөмбөгийн гараагаа эхлүүлсэн

2001 онд төрсөн. 190 см өндөр, 75 кг жинтэй.

Өсвөр үеийн УАШТ-ий мөнгө, хүрэл медальтай.

УАШТ-ий бэлгэдлийн гарааны шилдэг тоглогч

3х3 УАШТ-ий хүрэл медальтай.

Өсөхбаяр овогтой Пэрэнлэйжамц

2002 онд төрсөн. 198 см өндөр, 96 кг жинтэй.

Өсвөрийн УАШТ-ий нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальтай.

Өсвөрийн УАШТ-ий шилдэг тоглогч

ICG олон улсын хүүхдийн наадмын мөнгө, хүрэл медаль, бэлгэдлийн гарааны шилдэг тоглогч

3х3 өсвөрийн УАШТ-ий аварга, Оюутны УАШТ-ий хүрэл медаль, MNBA Үндэсний лигийн аварга.

Түүний аав нь дархан аварга Г.Өсөхбаяр билээ. Өдгөө “Алдар” спорт хорооны даргаар ажиллаж байна.

Шаравжамц овогтой Энхийн-Од

2002 онд төрсөн. 201 см өндөр, 75 кг жинтэй.

2014 “Кес Баскет” Улаанбаатар хотын аварга, шилдэг тоглогч

2015-2019 онд өсвөрийн УАШТ-ий найман алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль

Өсвөрийн УАШТ-ий долоон удаагийн шилдэг тоглогч

2019 онд онд АНУ-д OHSAA Metro Buckeye Conference тэмцээний аварга

2019 онд 3х3 U23 насны УАШТ-ий аварга

2019 онд “Гоё” дээд лигийн тэмцээний хүрэл медальт.

Түүний аав Шаравжамц нь Монголын сагсан бөмбөгийн шилдэг тамирчин байсан бөгөөд Гавьяат тамирчин цолтой. Өдгөө Засгийн газар хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын даргаар ажиллаж байна.

Б.ТОГТУУН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button