Улс төрийн мэдээ

Б.Дэлгэрсайхан: Орон нутагт эрх зүйн орчныг бий болговол бие даан хөгжих боломж бүрдэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Шийдвэрийг хотын дарга Х.Нямбаатар, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нар танилцууллаа.

Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, "Өнөөдрийн хуралдаанаар шийдсэн гол асуудал нь нийслэл Улаанбаатар хотын эрхзүйн байдалд хийж бүтээж байгаа болон бүтээн байгуулалттай холбоотой асуудлыг голлож ярилаа. Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуульд байгаа "Хот тосгон, түүний бие даасан байдлын" тухай хуулийг бүлгийн хурлаар оруулж УИХ-д өргөн барих асуудлыг Засгийн газраас үүрэг болгосон.

Энэ хууль нь 1993 онд батлагдаж байсан хууль бөгөөд өнөөдөр орчин нөхцөл нь өөрчлөгдөж, зарим аймаг орон нутаг бие даан эдийн засгаа бүрдүүлдэг болсон. Мөн Монгол Улсын эдийн засаг өргөжин тэлснээр олон аймаг, орон нутаг өөрөө төсвөө бүрдүүлдэг болох ёстой. Үүнтэй уялдуулаад эрх зүйн байдлыг нь өөрчилж өгөхгүй бол цаашид бүх зүйл хаалттай буюу зөвхөн УИХ, ЗГ-аас шийддэг баригдмал байдлыг арилгаж байгаа гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл хөдөө орон нутагт эрх зүйн орчныг бий болгосноор орон нутаг бие даан хөгжих боломжтой болно. Ялангуяа нийслэл өөрийн гэсэн бие даасан хуультай болбол нийслэл хотод тулгарч буй асуудлыг шийдэх боломжтой болно гэсэн үг.

Мөн үүнийг дагалдуулж, Төр хувийн хэвшлийн түншлэлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль нь амьдралын шаардлагаар батлагдаж байна. Энэ хүрээнд яамнуудаас санал асууж, энэ хаврын чуулганаар батална гэдгээрээ онцлог болж байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ард
Ард
4 сар 17, 2024 15:08

Хууль дутаагүй, харин сэтгэл дутаад байгаа юм л даа.

зочин
зочин
4 сар 17, 2024 17:01

erguu m#l

Зочин
Зочин
4 сар 18, 2024 07:27

энэ бид хоёр юу хийхэвдээ.... бушуу �######�ж үз ажлын садаа пийска минь

Холбоотой мэдээ

Back to top button