Сошиал трэнд
Дуучин Ану “Алдарт эх” боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зарлиг гаргаж, олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн ээжүүдийг өнөөдөр “Алдарт эх”-ийн нэг, хоёрдугаар одонгоор шагналаа.
Алдарт ээжүүдийн нэг нь өдгөө таван хүүхдийн ээж, дуучин Ану буюу Ч.Уранхолбоод Ерөнхийлөгч одонг зүүж өгсөн юм. Монголын сайхан бүсгүйд зүй ёсоор тооцогддог дуучин Ану 2017 онд ихэр хүүхэд төрүүлснээр “Алдарт эх” одонгийн болзол хангасан билээ.
Г.ҮҮЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.