Гадаад мэдээДЭЛХИЙ

Их долоон улс 2035 онд нүүрсний хэрэглээг халах тохиролцоонд хүрлээ

Их долоон улс мягмар гарагт /2024.04.30/ мэдэгдэл хийхдээ 2035 он гэхэд агаар мандалд нүүрсхүчлийн хий ялгаруулах нүүрсний хэрэглээг зогсооно хэмээжээ. Гэхдээ тодорхой нөхцөл байдалд хугацааг сунгах боломжтой юм.

Тус холбооны гишүүд олон жилийн турш нүүрсний хэрэглээг зогсоох талаар хэлэлцсэн ч тодорхой шийдэл хүрээгүй ирсэн. Тэгвэл Их долоон орны Эрчим хүч, Уур амьсгал, Байгаль орчны сайд нар Италийн Турин хотноо хуралдсаны дараа энэхүү шийдлээ танилцуулжээ.

Гэхдээ агаар мандалд нүүрсхүчлийн хий орохоос сэргийлж чадвал нүүрс шатааж болох аж. Мөн тэдгээр улсуудын нийт хүлэмжийн хийн ялгаруулалт дэлхийн агаарын дундаж температур 1.5 градус цельс хүрч өөрчлөгдөхөд нөлөөлөхөөргүй бол 2035 оноос хойш нүүрс хэрэглэж болно.

Их долоон орны хэд хэдэн гишүүн нүүрсний хэрэглээгээ тэглэхэд ойртсон байгаа. Тодруулбал Канад, Итали  хоёр нийт цахилгаан энерги үйлдвэрлэлийн 6 гаруй хувьд нүүрс ашигладаг. Харин Их Британи нийт энергийн 1.4 хувь, Франц 0.4 хувийг нүүрснээс гаргаж авдаг байна.

Гэхдээ АНУ хувийг нийт цахилгаан энергийнхээ 16 хувь, Герман 27 хувь, Япон 32 нүүрс шатааж үүсгэдэг юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 1, 2024 11:32

Луйварчид хэдэн зуун жил нүүрс түлж тэрийгээ дуусгачихаад одоо манийгаа нүүрс битгий түл гэж шахах нь

Холбоотой мэдээ

Back to top button