Гадаад мэдээДЭЛХИЙ

НҮБ: 2022 онд дэлхий үйлдвэрлэсэн хүнснийхээ 20 хувийг хаясан

НҮБ-ын харьяа байгууллага 2022 онд хүн төрөлхтний гуравны нэг нь өлсгөлөнд нэрвэгдээд байхад дэлхийн хэмжээнд үйлдвэрлэсэн хүнсний тавны нэг нь хаягдсан гэж мэдээлжээ.

Гуравдугаар сарын сүүлээр НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр Хүнсний хог хаягдлын индексээ тайлагнасан юм. Тус тайланд 2022 онд нийтдээ 1.05 тэрбум тонн хүнсний хаягдал гарсны  60 гаруй хувийг айл өрхүүд үүсгэсэн гэж мэдээлсэн байна.

Харин хүнсний үйлчилгээ, жижиглэн худалдааны салбар тус тус харгалзан нийт хаягдлын 28%, 12%-ийг бүрдүүлжээ. Тус хөтөлбөр өмнө нь 2021 онд дэлхийн хүнсний хаягдлын тайланг нийтэлж байсан юм.

2021 оны тайланд 2019 онд дэлхий хэмжээнд үүссэн хүнсний хаягдал 931 сая тонн хүрсэн гэж бичжээ. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр 2030 он гэхэд хүнсний хаягдлыг хоёр дахин бууруулах зорилготой.

Гэвч энэ жилийн тайлангаар 2019 онтой харьцуулахад 2022 онд хүнсний хаягдал нэмэгджээ. 2022 онд дунджаар нэг хүн 79 кг хүнс хаясан байна. Үүнийг өдөрт хуваавал өлсгөлөнд нэрвэгдсэн дэлхийн хүн бүрд өдөрт 1.3 порц хоол өгөхтэй тэнцэх юм. НҮБ-аас тооцоолсноор дэлхийн хүн амын 29.6 хувь хүнсний аюулгүй байдлын дутагдалд орсон байна.

Эх сурвалж: Kyodo News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button