Сэтгэцэд учирсан хохиролд 2.7-81 сая хүртэлх нөхөн төлбөр олгоно

Өнгөрсөн оны наймдугаар сарын 11-нд ХЗДХЯ-аас гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам батлагдсан.
Тэгвэл ямар хэмжээгээр нөхөн төлбөр олгох вэ болон хэрхэн сэтгэцэд нөлөөлсөн хохирлыг тогтоох талаар мэдээлэл хүргэж байна.
Дараах 5 төрлийн гэмт хэргийн хохирогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хүснэгтээр шинжилгээг хийнэ.
- Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл (Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах);
- Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйл (Хулгайлах);
- Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйл (Залилах);
- Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйл (Мал хулгайлах);
- Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл (Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих)
Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг зургаан шалгуур үзүүлэлтээр сэтгэцэд учирсан гэм хорын 1-5 зэрэглэл тогтоосон байна.

Мөн хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишигт сэтгэцэд учирсан хохирол, эмгэгийн зэргийг харгалзан нөхөн төлбөрийг 0-99 хувиар тооцдог.

Дээрэх хүснэгтээс харахад, сэтгэцэд учирсан хохирол нь нэгдүгээр зэрэглэлд үнэлэгдсэн тохиолдолд дээд тал нь 2,744,500 төгрөгийн /хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх/ нөхөн төлбөр тогтоолгох боломжтой харагдаж байна.
Харин гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлын хамгийн дээд хэмжээний нөхөн төлбөр нь 81,950,000 төгрөгөөр /хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 149 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх/ тогтоолгох боломжтой юм байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ДЭМБ.ын зөвшөөрөлгүй хужаа вакцины туршилтанд шантааж.шах�##�т төр засгийн нэрээр �##�бадан хийж иргэдийн амь нас.эрүүл мэндийг хорлон дарх�##�ааны хүчинд амьд үлдсэнч сэтгэцэд учирсан хохирлын асуудлыг хэрхэн шийдвэрлэх бол.