Сошиал трэнд

“Номин”-гоос ногоон байгууламжаа хамгаалсан иргэдэд ЗАНАЛХИЙЛСЭН МЕССЕЖ илгээсэн үү

Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр 16 дугаар байрны урд талд орших ногоон байгууламж бүхий газарт “Номин Холдинг” ХХК барилга барихаар зэхэж буй нь олон нийтийн шүүмлжлэлийг хүлээгээд байгаа юм.

Үүнтэй холбогдуулан  Мөн Хан-Уул дүүргийн засаг дарга Ж.Алдаржавхлан Нийслэлийн засаг дарга С.Амарсайханд хүсэлт гаргаж “Ногоон байгууламж бүхий газрыг одоогийн байгаа төрхөөр нь авч үлдэх хүсэлтэй байна” гэж мэдэгдсэн юм.

Тухайн орчны иргэдийн нэгдэж, ногоон байгууламжаа хэвээр нь авч үлдэхээр тэмцэж буй зарим иргэд болон 16 дугаар байрны СӨХ-ийн дарга эмэгтэйн гар утсанд гэр бүл болон амь насанд нь заналхийлсэн мессеж ирсэн тухай тэд өөрсдийн facebook хуудастаа мэдээлсэн байна. Тухайн мессеж илгээсэн дугаарыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандаад байгаа аж.

Г.ҮҮЛТ                                                                                                                    

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button