Top StoriesСурвалжилга

Сурвалжилга: IV ДЦС-ын дүүрсэн үнсэн сан орчноо бохирдуулж, иргэд эрүүл мэндээрээ хохирч байна

Улаанбаатар хотын Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц үнсээ үйлдвэрээсээ гурав орчим километр зайд байрлах үнсэн сандаа хадгалдаг. Энэхүү үнсэн санг 5-6 тэрбум төгрөгөөр байгуулдаг ч дунджаар таван жилийн хугацаанд дүүрч, шинэ үнсэн сан байгуулах шаардлагатай болдог.

Өөрөөр хэлбэл, жилд дунджаар нэг тэрбум гаруй төгрөгийг зөвхөн хаягдал үнсээ хадгалахад зарцуулж байна гэсэн үг. Мөн нээлттэй эх сурвалжид гарсан мэдээллээс харвал үнс зайлуулах шугам, насос болон тухайн системийг ажиллуулахад жилд дунджаар 1 тэрбум төгрөг зарцуулдаг юм байна.

Ингээд харвал зөвхөн дөрөвдүгээр ДЦС жилд дунджаар хоёр тэрбум төгрөгийг үнстэй холбоотой зардалд зарцуулдаг гэж ойлгож болох нь.

Мөн дөрөвдүгээр  дулааны цахилгаан станцын үнс шааргын хаягдал жилд дунджаар 0.3 сая, гуравдугаар ДЦС-ынх 0.1 сая тонноор тус тус нэмэгдэн байгаль орчны бохирдлыг улам ихэсгэж, ойр орчмын бүсэд амьдардаг иргэдийн эрүүл мэнд, амьдрах орчинд сөргөөр нөлөөлж эхлээд байна. Энэ хүрээнд бид иргэдээс өгсөн мэдээллийн дагуу тус үнсэн сангийн одоогийн нөхцөл байдлыг сурвалжиллаа.

-IV ДЦС дүүрсэн үнсэн сангийн үнсээ хоослоогүйн улмаас байгаль болоод иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлж эхлээд байна-

Энэ үнсэн санг одоогоос 41 жилийн өмнө анх байгуулж байжээ. Хамгийн сүүлд нэг жилийн өмнө дулааны дөрөвдүгээр цахилгаан станц үнсэн сан хоослох ажилд зориулж 2.4 тэрбум төгрөгийн тендер зарласан байна. Өөрөөр хэлбэл энэ мөнгөөр үнсэн сангийн үнсээ зөөсөн гэсэн үг. Тодруулж хэлбэл одоогийн үнсээ хадгалж буй шинэ санг 2023 онд хоосолж, эргүүлээд сэргээн байгуулсан гэж ойлгогдож байна.

Харин дөрвөн жилийн өмнө Үнсэн сан №5-ын хоослох, сэргээх хоёр дахь үе шатны ажлын 1,671,888,537 төгрөгийн тендерийг ТЭЦ-4 мөн зарлаж байж. Энэ хүрээнд 500,000 м.куб эзлэхүүн бүхий талбайн үнсийг зөөсөн юм байна.

Энэхүү тендерүүдийг иргэдэд мэдээлэл өгөх үүднээс буюу хэрэв үнсэн сан дүүрсэн тохиолдолд үнсээ зөөх эсвэл ямар нэг байдлаар орчиндоо сөргөөр нөлөөлөхгүй байх арга хэмжээг авах үүрэгтэй гэдгийг ойлгуулах зорилгоор дурдав. Учир нь тус үнсэн сан дүүрээд удаж байгаа ч ТЭЦ-4 ямар ч арга хэмжээ авалгүй өдий хүрсэн талаар иргэн "Б" бидэнд мэдээлэл өгсөн юм.

Зурагт харагдаж байгаа хэсэгт эрүүл газраараа үлдсэн хөрс ховор. Саарал үнсээр хучигдаж, өвс ургамал ургах нөхцөл ч тун тааруу болжээ. Мөн барилгын ажил эхэлсэнтэй холбоотойгоор том оврын ачааны машинууд өдөрт хэдэн зуугаараа энд ирж зөвшөөрөлгүйгээр барилгын хог хаягдлаа асгадаг болоод удаж байгаа юм байна. Эдгээр хүчин зүйлээс үүдэж ойр орчмын цөөрмүүд ширгэж, жалга судаг, хоосон газрууд бүгд барилгын хогонд дарагдаж, бүхэлдээ өмхийрчээ.

-Иргэн Г: Хоёр жилийн өмнө зүгээр байсан. Мэдэхгүй хүмүүс нь үнс биш шороо шуурч байна гэж ойлгодог байх-

-Та энэ үнсэн сантай ойрхон ажилладаг, амьдардаг гэлээ. Одоогийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Энэ үнсэн сангийн урд манай байгууллага 10 гаруй жил үйл ажиллагаа явуулж байна. Сүүлийн хоёр жил энэ үнсэн сангийн маш их хэмжээний цагаан тоосжилт эндээс урагшаа буюу яармаг, нисэхэд амьдардаг айл өрхүүд рүү очоод байгаа. Миний хувьд хуучин үнсэн сангаа сайн дараагүй ч юм уу ийм байдлаас нь болоод иргэд эрүүл мэндээрээ хохироод байна гэж хараад байгаа юм.

-Энэ үнсэн санг 40 гаруй жилийн өмнө барьсан гэсэн. Иргэдэд хүндрэл учруулж буй гол асуудлын тухайд?

-Дөрөвдүгээр цахилгаан станц баригдсан цагаас л энэ үнсэн сан байсан байх. Бидний зогсож байгаа энэ хэсгийг ашиглахаа больсон. Үүнээс цаана байгаа хэсэгт өргөтгөлөөр шинэ сан байгуулсан юм шиг байна. Гол асуудал нь ашиглахаа больсон энэ үнсэн сангийнхаа үнсний асуудлыг шийдэхгүй бол энд амьдардаг, ажилладаг иргэдэд хэцүү байна. Салхи 20 метр секунд хүртэл салхилахад 10-20 метрийн цаана байгаа зүйл харагдахгүй болдог. Өөрөөр хэлбэл салхитай үед ийм хэмжээнд энэ үнсэн сангийн үнс агаарт дэгдэж, босдог гэсэн үг. Үүнээс үүдэж бид эрүүл мэнд, эд зүйлээрээ хохирч байгаа тул гомдолтой байна.

-Холбогдох байгууллагууд руу нь хандаж үзсэн үү?

-Би дөрөвдүгээр цахилгаан станцын диспетчрийн утас руу холбогдож үзэхэд миний мэдэх асуудал биш гэж хэлээд утсаа салгасан. 1111 төв рүү холбогдсон. Холбогдох байгууллагуудад нь хүргээд эргээд холбогдоно гэсэн холбогдоогүй. Нийслэл рүү мөн мэдэгдсэн. Эргээд хариу өгнө гэж хэлээд одоог хүртэл таг чиг л байна.

-Энэ хэсэгт барилгын хог хаягдал ихтэй эзэнгүй юм шиг дүр зураг харагдаж байна. Тоосжилт зэрэг эдгээр хүчин зүйлүүд хүн гэлгүй байгаль орчинд ч сөрөг нөлөөлдөг бололтой?

-Энэ үнсэн сангийн далангийн урд загас үржүүлэгтэй цөөрмүүд олон байсан. Бараг бүгд ширгэсэн. Тэдгээр дээр шороо авч ирж асгасаар байгаад ихэнх нь ширгэж байхгүй болсон. Манай үйлдвэр хашаандаа мод тарьсан ч ургахгүй хатаад байгаа. Тоосжилтоос л болсон байх. Мөн хөрсний бохирдлыг ихээр бий болгож байна. Би долоо хоногт нэгээс хоёр удаа машинаа угаалгадаг. Угаалгасан өдрөө машинаа нааш нь авч ирэх дургүй болоод байгаа. Гараад ирэхэд л сааралтаад зузаан тоос тогтчихсон байдаг. Ялангуяа хойноосоо салхитай үед маш хэцүү. Энэ асуудал иргэдэд үнэхээр тулгамдсан асуудлуудын нэг болчхоод байна.

-Орон сууцны хороолол, иргэдийн амьдардаг бүсэд хэрхэн нөлөөлж байна?

-Хүчтэй салхитай үед орон сууц руу, айл өрхүүд рүү их хэмжээний цагаан тоос ирнэ. Тийм нөхцөлд цонхоо нээх ч боломжгүй. Мэдэхгүй хүмүүс нь шороо шуурч байна гэж андуурдаг байх. Би яг энд дор нь ажилладаг хүний хувьд энэ үнсэн сангийн асуудал гэдгийг мэдээд байдаг юм. Хоёр жилийн өмнө ийм асуудал байдаггүй байсан. Тиймээс одоо холбогдох хүмүүс нь арга хэмжээ авч, шийдвэрлэх цаг нь болсон гэж бодож байна.

Иргэн "Б"-ийн өгсөн дээрx мэдээлэлд үндэслэж Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцаас тодруулга, мэдээлэл авахаар хандсан боловч энэ тухайд мэдээлэл өгөх хүн олдсонгүй.

-Үнсийг дахин боловсруулах замаар геополимер бетоныг үйлдвэрлэж,  ашиглах нь эдийн засгийн төдийгүй байгаль орчныг хамгаалах онцгой ач холбогдолтой-

Товчхондоо энэ үнсэн сан дүүрсэн тохиолдолд үнсийг нь зөөх, хоослох үүргийг ТЭЦ-4 хүлээдэг. Гэсэн ч өдийг хүртэл яагаад энэ үнсээ зөөхгүй байгаа вэ гэдэг асуултын тэмдэг хэвээр үлдэж байна. Харин зөөсөн тохиолдолд хэрхдэгийг Хими, химийн технологийн хүрээлэн ингэж тайлбарлав.

-Үнсийг ашиглах боломжтой юу. Боломжтой бол ямар салбарт ашиглах вэ?

- Үнсийг портланд цементийн үйлдвэрлэл болон бетонд нэмэлт хэлбэрээр ашиглах боломжтой бөгөөд олон жилийн өмнөөс ашиглагдаж ирсэн. Гэсэн хэдий ч портланд цементийн үйлдвэрлэл нь их хэмжээний хүлэмжийн хий (СО2) ялгаруулдаг, дулааны зарцуулалт ихтэй үйлдвэрлэлд тооцогддог. Иймд  дулааны цахилгаан станцын хаягдал үнсийг цемент, бетоны үйлдвэрлэлээс гадна холбогч хэлбэрээр ашиглах нь эрчим хүч, түүхий эд хэмнэх ач холбогдолтой юм. Тухайлбал үнсийг шүлтлэг шингэнээр боловсруулах замаар цементгүй шинэ төрлийн холбогч материал буюу геополимер болгон ашиглах боломжтой.

Хаягдал үнсийг дахин боловсруулах замаар геополимер бетоныг үйлдвэрлэж  ашиглах нь эдийн засгийн төдийгүй байгаль орчныг хамгаалах онцгой ач холбогдолтой. Геополимер материалын судалгаа нь материалын шинжлэх ухааны сүүлийн үед эрчимтэй хөгжиж байгаа томоохон салбар болоод байна. Хаягдал үнснээс гарган авсан геополимер материал нь химийн болон механик үзүүлэлтүүдээрээ ердийн портланд цементэн бетоноос давуу байдаг ба элэгдэл бага, хатуулаг өндөр, гал, ус болон хүчилд тэсвэртэй, агшилт, суналт бага, удаан эдэлгээтэй зэрэг үзүүлэлтүүдээрээ өнөө үеийн барилгын материалын шаардлагыг бүрэн хангадаг. Манай улсын хувьд геополимерийн судалгааг манай хүрээлэнгийн Материал судлал, технологийн лабораторид 2011 оноос эхлэн хийж байна.

-Манай улсын хувьд үнсийг өмнө нь барилгын материалд ашиглаж байсан туршлага бий юу?

-Монголд дулааны цахилгаан станцын үнсийг ашиглах оролдлого өнгөрсөн зууны 70-аад оны үеэс эхэлсэн. Тэр үед анх бетонон блокны цементийн зарим хэсгийг үнсээр орлуулах туршилт хийгдэж байсан. Мөн Дархан хотын цахилгаан станцын үнсийг керамзитын шаварт 30% нэмэн хурдавчилсан горимоор шатааж, хөргөлтийн үед 800-700оС-ийн үед 15 минут бариулан талсжуулж "А" ангилалд багтах керамзит гарган авах судалгаа 1980-аад оны сүүлээр хийгдэж байсан. Манай улсад хийгдэж буй судалгаанд үнс-шаарганы холимгийг бетоны үйлдвэрлэлд ашиглахад зохих анхаарал тавьж байсан байна.

Тухайлбал, шохой 5%, цемент 45%, 3-р цахилгаан станцын үнс 50% бүхий хольц дээр 3-5% хөнгөнцагааны нунтагийг савангийн уусмалаар зуурч хөөлгөгч болгон хэрэглээд 90оС температурт уураар 8 цаг жигнэсэн автоклавын бус сэвсгэр бетоны бат бэх 28 өдрийн дараа 600, 1000 кг/м3 эзлэхүүн нягттай, 20 болон 30 кгс/см2 байсан гэсэн судалгаа байдаг. Үнсийг барилгын материал, тухайлбал, керамик, бетоны үйлдвэрлэлд ашиглах туршилт, үйлдвэрлэлийн ажил нь 1986 онд Монгол улсад анх удаа “Барилгын материалд хэрэглэх дулааны цахилгаан станцын үнс”-ний стандартыг гаргах үндсийг бий болгосон. Мөн 2014 онд академич Ж.Тэмүүжингийн гаргасан “Бетонд хэрэглэх дулааны цахилгаан станцын шүүлтүүрийн үнс” нэртэй MNS 6469:2014 стандарт гарснаас хойш үнсийг бетон үйлдвэрлэгч компаниуд нилээд хэрэглэдэг болоод байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-05-16 08:08

ЗА ЗА МАНАЙХААН СТАНЦАА ЗОГСООЧИЙ ТЭГЭЭД БҮГДЭЭРЭЭ САЙХАН ДАМПУУРЦГААЯ ҮНС БИШ ЦЭЦЭГНИЙ ҮНЭРЭЭР ТА НАРЫГАА ГИЙГҮҮЛИЙ ОДОО ЛААГАА БЭЛТГЭЭРЭЙ ТЭНЭГҮҮДЭЭ

Зочин
Зочин
2024-05-16 14:23

Хөрсөнд хичнээн хортой байгаа бол

Зочин
Зочин
2024-05-16 14:24

Ийм ийм нэг оылгомжтой юман дээр манайхан иым муу байгаамдааа

Зочин
Зочин
2024-05-16 14:25

Uneheeer haramsaltai

Зочин
Зочин
2024-05-16 14:25

үнэн тоогүйеээээээ

зочин
зочин
2024-05-16 22:15

2023 онд маш их үнс шороон шуурга мэт дээшилж харагддаг байсан . Одоо бас л эхэлж байгаа. Хүмүүс муугаар нь нөгөө л айлуцд гэр хороолол авто машинаас л агаарын бохирдол үүсэж тэнгэрт саар�##�таж харагдаад гэж боддог .

Зочид
Зочид
2024-05-17 05:48

Энэ сэдвийг хөндөж ярилцлага хийсэн сэтгүүлчид маш их баярл�##�аа. Сурв�##�жилсаар тэнд байгаад 10-д жил болсон з�##�уу үнэн зөв зүйл ярьсанд баярлав. ТЭЦ-4 үнсэн сан үүсээд бараг 41 жил болсон боловч яагаад станцыг удирдаж байгаа дарга нар асуудлыг нэг газар асгаад байх биш дахин боловсруул�##�тыг 1970-аад онд ашиглаж байсныг яагаад үргэлжлүүлэхгүй нэг газар асгаж ард түмний амьдр�##�д эрүүл мэндээр хохироож байгаад мэдээд гүнээ харамсаж байна.Сэтгүүлч хүүд баярл�##�аа.

Зочин
Зочин
2024-05-17 07:38

Цахилгааны үнэ тариф нэмэгдээгүй цагт юун хог үнсний асуудлаа шийдэх, ц�##�ин, засварын зардлаа яаая гэж байгаа шд.

Зочин
Зочин
2024-05-17 14:37

Үнсэнд радиац байдаг учир хамаагүй ашиглах боломжгүй. Найрлагыг нь сайн суд�##�ж барилгын матери�##� болгож ашиглаж болох үгүйг тогтоох хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button