Эверестээс цогцос буулгах яагаад маш аюултай байдаг вэ

Уулчин Л.Пүрэвсүрэн, Ц.Өсөхжаргал нар Эверестийн оргил руу нэмэлт хүчилтөрөгчгүйгээр гарсан ч буух замдаа осолдож харамсалтайгаар амь насаа алдсан.
Шерпа нар тэдний цогцсыг 200 гаруй метрийн зайтай олсон юм. “ExplorersWeb” сайт мэдээлснээр “Adventure Sports Cover 360” нэртэй спортын даатгалын компанийн Пратек Гупта мэдэгдэхдээ тус байгууллага “8K Expeditions”-той хамтран тэдний цогцсыг буулгаж ирэх ажлыг зохион байгуулна гэсэн байгаа.
Гупта “Бид тэдний цогцсыг суурь бааз руу буулгаж, эх оронд руу нь илгээх төлөвлөгөөтэй байна” гэсэн юм. Тэрбээр энэ тал дээр талийгаач нарын ар гэрийнхэнтэй мөн Монголын консулын газартай хэлэлцэж байгаа хэмээсэн.
Эверестээс цогцос буулгах бол маш аюултай ажил, ийм учраас өртөг нь ч өндөр байдаг. Нэгэн мэргэжилтний тооцооллоор бол 2024 онд нэг хүний цогцсыг буулгахын тулд 75-80 мянган ам.доллар (253-270 сая төгрөг) шаардлагатай гэнэ.

“Outside” сайтад мэдээлснээр бол Непалын хуулийн дагуу Хималайн нурууны хамгийн өндөр оргилуудад гарах бүх жуулчин ослын үед, тэр дундаа амь насаа алдсан тохиолдолд аврах, цогцос буулгах ажлын зардлын даатгалд хамрагдах ёстой байдаг аж.
Гэвч энэ хуулийг сахиулах ажил тогтмол явагддаггүй. Мөн гүн ан цавд унасан эсвэл цасан нурангид дарагдсан хүмүүсийн цогцсыг буулгах боломжгүй болдог юм.
Эверест дээр хэдэн хүний цогцос байгаа нь тодорхойгүй ч 2015 онд “BBC” судалгаа хийхдээ хамгийн багадаа 200 гаруй цогцос бий гэх тооцоо гаргасан. Мөн дөрөвдүгээр кэмпээс (7950 метрийн өндөрт байрладаг) оргил хүрэх замд хүмүүс нас барах нь их байдаг.
Энэ жил Непалын арми Эверестээс таван цогцос буулгах ажиллагаа явуулж байгаа юм. Тус ажлыг армийн хошууч Адитиа Карки 12 мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан явуулна.
Яагаад Эверестээс цогцос буулгах аюултай вэ
Тэдгээр мэргэжилтнүүдийн нэг болох Цширин Жанбу Шерпа “Outside” сайтад хэлэхдээ энэ жил буулгах таван цогцос авиралтын жимтэй харьцангуй ойрхон байсан тул сонгосон хэмээжээ.
Таван цогцос бүгд дөрөвдүгээр кэмпээс дээр байрлалтай байгаа юм. Тус бүс нь хахир цаг уур, хүчтэй салхи, хүчилтөрөгчийн хэмжээ бага байдаг учир маш аюултай, үхлийн бүс гэж нэрлэгддэг.
Цширин Шерпа үхлийн бүсэд 80 кг жинтэй хүний цогцсыг тээвэрлэх бараг боломжгүй гэдгийг онцолсон юм. Тэрбээр “8 мянган метрээс дээш өндөрт хоёр хүн дундаа 8 кг жинтэй хүчилтөрөгчийн баллон авч явахад хүртэл хэцүү байдаг” хэмээжээ.
Аврагчид цогцсыг илрүүлсний дараа дарагдсан байгаа цас мөснөөс нь гаргах шаардлагатай. 8 мянган метрийн өндөрт, хүчтэй салхи, хүчилтөрөгч бага, хүйтэн орчинд биеийн хүч шаардсан ийм ажил хийх нь маш аюултай.
Зарим цогцсууд бэхлэх боломжгүй байдлаар хөлдсөн байдаг аж. Цширин Шерпа “Цогцсууд үргэлж тас хөлдсөн байдаг. Ийм болохоор бэхлэлтдээ тааруулж нугалж болохгүй” гэжээ.
Цогцсыг дарагдсан мөс, цаснаас нь гаргаж авсны дараа нимгэн чарга дээр бэхэлнэ. Үүний дараа тэд тогтоосон олс дагуу цогцсыг чирч дөрөвдүгээр кэмп рүү зөөх юм.
Дөрөвдүгээр кэмпд хүрэх нь дөнгөж эхлэл. Шерпа нар цогцсыг дахин олон зуун метр цас мөсөөр хучигдсан эгц жимийн дагуу нэгдүгээр кэмп (6,400 метрийн өндөрт байрладаг) рүү зөөх хэрэгтэй.
Тэндээс цогцсыг нисдэг тэргээр зөөвөрлөнө. Ийм байдлаар нэг цогцсыг буулгахад 2700 гаруй метр явж, дөрөв хүртэлх өдөр шаардагддаг байна.

Непалын уулчин, аврах багийн мэргэжилтэн Гесман Таман “Цогцсыг буулгах нь маш эрсдэлтэй. Зүгээр авирахаас хавьгүй хэцүү” хэмээсэн юм.
Таман арав гаруй цогцос буулгах ажилд оролцож байжээ. Тэрбээр буулгах ажиллагааны үеэр хэд хэдэн сорилт тулгарч магадгүйг онцолсон юм. Эверест рүү авирахад шаардлагатай байдгийн адилаар цогцос буулгах ажиллагаанд цаг уурын таатай нөхцөл байдал шаардлагатай.
8 мянган метрийн өндөрт байхад цаг уур муудвал амь гарах бараг боломжгүй. Мөн цас эсвэл мөсөн нуранги үүсэх магадлал үргэлж бий.
Цширин Шерпагийн хэлснээр Эверест дээр салхи секундэд 14 метр хурдтай үлээдэг байна. Тэрбээр “Цогцсуудыг амжилттай буулгахын тулд цаг агаарын таатай нөхцөл байдал шаардлагатай. Осгох эрсдэл нь манай багийнхны гол санаа зовж буй зүйлсийн нэг” гэжээ.
Эверест дэх хахир хатуу нөхцөл байдал, цаг агаар хэзээ ч муудах мөн цасан нуранги үүсэх байнгын эрсдэл нь цогцос буулгах ажлыг маш аюултай болгодог байна.
Эх сурвалж: Outside
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нэг бол наад өндөрт авирах ажиллагаагаа бүрмөсөн хориглох хэрэгтэй. Эсхүл наад Эверестийнхээ оргилыг уул уурхайн тэсэрч дэлбэрдэг хэрэгсэл ашиглан дэлбэлж 6000 метр өндөртэй болгосон нь дээр.
Iim yum bichdeg pizdug xarchaad uxex yumsan.
..тэгж болохгүй..байг�##�ийн уул өндөрлөг нь тэр хэвээр нь байлгах хэрэгтэй.!
Хориглож чадаач хүүрээ!
Чи очоод хийгээч хө... ккк дэлхийд ганцхан байдаг аугаа зүйлийг дэлбэлээд байж байх чам шиг тархитай хүн байхгүй шүү
Монгол хүний боловсрол, сэтгэлгээний соёл нэг ийм л түвшинд байгаа юм ш дээ, чааваас !
динэг бүгэс????
Хммм цу цу ийм эргүү байх гэж
Эргүү ац вэ
ххха
СЭМҮТ?
Оргилдоо мөнхөрчээ тэр нь дээр амьд бгаа бол хэдийг ч төлж болно
60000 dollar tulj awirdag ym gsn hen naad 2 chin chireed buuh we de
Мөнгө төлбөл гайгүй байршилд буулгаж болохоор нөхцөлд байв�##� буулгана гэж байна !
200 хүн яагаад тэнд байгаа гэж бодож байна. гэрийнхэн нь дуртай юмаа хийж яваад өнгөрсөн ууландаа үлдэг гээд үлдээдэг юм. Нэг захиа бичиж өгч явуулна, тэрийг нь нэг авирач буй хүн дайж авч очоод цогцосны байршил мэдэж буй бол өвөрт нь хийнэ тэгээд гүйцээ.
Яасан их зард�##�тай үхдэг юм дээ. Ар гэртээ бөөн өр шир үлдээж байх гэж.
Avad uldsen ter gazarta bsan ni zuger sanagdla
Unuudur Everist gdg kino uzsen. Orgild garad butsaj uruudah awirahasa hetsu yum bilee. 12c umnu garad buuhgui bl tsag agaar uurchlugduj osgoj uheh ersdeltei.Huch tamirgui blsn humuus neg negende tuslah ymarch blmj bhgui.
Манайхны дураараа зан ийм аюултай. Ядаж л хүчилтөрөгчийн багтай явсан бол уулчид маань эсэн мэнд эх орондоо ирэх байв. Цаашдаа анхаармаар юм.
Тэнд ямарч амьдр�##� байхгүй газарлуу үхсэнээ хийж тэмүүлдэг байна аа.Тэнд гарсанаар юу хожих уу.Нэг муу шар тэмдэг л авна биз.Шар тэмдэгтэй ядуучууд монголоор дүүрэн байна.
Дэлхийн оргилыг харах , ядаж онгоцоор харах бүүр ядаж доороос нь харах, за болий холоос ч хамаагүй харах хүсэл хүмүүст бдаг л байх. М�##� /чам шиг/ амьтан бол тэгээд идээд л Майлаад л байж байна бхоо.
Хөрөөдөөд уута-лчихв�##� арай амар бишүү?
....мэдээж шүү дээ..! БАЙГАЛИЙН ХАТУУ ЦАГ АГААРЫН ЭРС ТЭРС УУР АМЬСГАЛТАЙ..БАРАГ ХҮЧИЛТӨРӨГЧ ДУТМАГ ӨНДӨР ЭГЦ УУЛ...МӨС.ГУЛГАА..ХАЙРАХ..ЭРСДЭЛ ДАГУУЛЖ БАЙДАГ СПОРТ БОЛХООРОО. АВИРЧ ХҮРХЭД ТИЙМ ХЭЦҮҮ БАЙГАА ЮМ ЧИНЬ ХҮҮР ЦОГЦОС БУУЛГАХ ТИЙМ Ч АМАР АЖИЛ БИШ...!
Songuuli duhuj bna 2 taliigaachiin zardaliig daagaad awchirsan hvn asuudalgvi garah baih shvv gudamjind heregtei hereggvi zuragaa naaj songogchidoos sanal goridon bhaar