Нийгмийн

“Нэткапитал” Central телевизтэй хамтран “Paris Olympics-2024”, “Евро-2024”, “Paralympic-2024”-ийг шууд дамжуулна

“Нэткапитал санхүүгийн групп” 33-р зуны олимпын наадам “Paris Olympics 2024”, “Евро-2024” мөн “Paralympic-2024” тэмцээнийг албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулах Central телевизтэй ерөнхий ивээн тэтгэгчээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Олимп бол дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг тамирчид оролцдог дэлхийн хүн төрөлхтний эв найрамдлын хамгийн том баяр, хамгийн том спортын наадам билээ. Энэхүү арга хэмжээ нь тамирчдын хувьд замналынх нь хамгийн оргил үе байдаг ба тэдгээр тамирчдын амжилт, алдар цуу нь улс орнуудын хувьд хөгжил дэвшил, хүчирхэг байдлыг илтгэх онцгой чухал үйл явдал юм.

Нэткапитал санхүүгийн групп нь 2008 оноос хойш тасралтагүй, тогтвортой үйл ажиллагаагаа амжилттай явуулан, Монголдоо төдийгүй гадаадад олон улсын стандартад нийцсэн дижитал санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэж, нийгмийн хариуцлагын хүрээнд олон төрлийн үйл ажиллагааг дэмжин нийгэмд эерэг хандлагыг түгээсээр ирсэн билээ. Энэ удаад бид 33-р зуны олимпын наадам “Paris Olympics 2024”, “Евро-2024” мөн “Paralympic-2024” тэмцээнийг албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулах Central телевизтэй ерөнхий ивээн тэтгэгчээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Уг санамж бичигт гарын үсэг зурснаар бид олимпийн наадам, спортыг дэмжиж олон нийтэд соёлыг түгээх мөн сурталчилан дэлгэрүүлэх зорилготой юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button