УЛС ТӨРУлс төрийн мэдээ

МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн албаа УИХ-ын гишүүний суудлаар "солилоо"

"Шарк" тодотголтой Д.Энхтүвшин МАН-ын жагсаалтаар МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн суудлаа солилоо.

Тэрбээр, өөрийн цахим хуудаснаа "Ёс зүйн шийдвэр гаргаж МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөс чөлөөлөгдөх хүсэлтээ өгч сонгуулийн ажлыг үргэлжлүүлье гэж шийдлээ. Хэрвээ УИХ-д сонгогдвол эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, тэдгээрийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, бизнес эрхлэх татвар, хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлд хичээн ажиллах болно" хэмээжээ.

Уг нь дөрөвхөн хоногийн өмнө "Эрх баригч намаас сонгуульд нэр дэвших нь ёс зүйгүй санагдаж байна" хэмээн нүүр хуудастаа бичиж байв.

Гэвч урваж шарвасаар нэр дэвших эрх нь өчигдөр баталгаажиж, өнөөдөр албан тушаалаа өгөх шийдвэрээ гаргаж байна.

МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч гэдэг хувийн хэвшил болоод хувиараа бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалж учиртай хүн. 2023.09.20-нд сонгогдож байв. Харамсалтай нь ийм үүрэг хүлээгээд жил ч хүрэлгүй буцлаа.

Сонгуулийн бужигнаан давхцсан энэ өдрүүдэд хувийн хэвшлийн эрх ашгийг хяхах боох үйл явдлууд ар араасаа гарсаар байгаа билээ. Ийм үед МҮХАҮТ-ийн ерөнхийлөгчийн суудлаа хаяад эрх баригчидтай нэг завинд суугаад яваад өгсөн үйл явдал болж байна.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ene ugaassaa iim l hulgaich shd

Зочин
Зочин

Энэ худалч залуу

Зочин
Зочин

Хаха

Зочин
Зочин

ХҮНИЙ ЭРЭЭН ДОТОРОО ГЭЖ ЭНЭ СЭЖИГИЙН ЦУСТ НАМД ЭЛСЭЖ ОРХООС ИЛҮҮ НҮГЭЛ ГЭЖ ҮГҮЙ

Зочин
Зочин

Арайч дээ

Зочин
Зочин

Жаахан эвгүй юу?

Зочинfdg
Зочинfdg

ene nudnii bulai ugaasaa l iim holbirson mun bish blsn l###r

Зочин
Зочин

Ямар барьцгүй нөхөр вэ

Зочин
Зочин

Ээ бүү үзэгд! Арван хар нүглийн замаар орлоо доо!

Хувийн хэвшил
Хувийн хэвшил

Ингээд явчих байсан юм бол яаж гэж танхимын дарга болсон юм бэ????!!!!

Зочин
Зочин

Олонд таалагдах гэж попроод л байвал явах зам богино доо. Одоо хүмүүс хэрсүүжсэн. Боломжийг ашиглаад өөрт байдаг мэдлэг, чадвар байдаг л юм бол сэтгэл гаргаж түмэндээ зориулаарай.

Зочин
Зочин

МCS-с гарах үeд нь л ийм зорилготой нь тодорхой байсан. Нэр алдарт дуртай байдаг л поп

Зочин
Зочин

Энэ анхнаасаа худ гар бсан бна

Холбоотой мэдээ

Back to top button