Нийгэм мэдээ

Т.Баярхүү: Эцэг эх нь ажилдаа явсан хойгуур айлын хашаа усанд автсан

НОК-ын шийдвэрээр Нийслэлд гамшгаас хамгаалах улбар шар түвшний бэлэн байдал тогтоосон байна. Өнгөрсөн шөнөөс эхэлж орсон борооны улмаас Улаанбаатар хотын зарим хэсэгт үерийн нөхцөл байдал үүсээд байгаа юм.

Нийт нөхцөл байдал болон онцгой байдлын албанаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Тэрбээр, "Дундговь аймагт ноосолсон 300 хонь осгосон. Орхон, Дархан-Уул аймагт гэр, хашаа усанд автсан зэрэг нөхцөл байдал үүслээ.

Өглөө 08.00 цагаас хойш ажиллахад нийт 24 дуудлага ирлээ.

11.00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 17-р хороо, Дамбадаржаа орчимд айл усанд автсан тухай дуудлага мэдээлэл ирсэн. Энэ дагуу ажилласан. Ингэхэд эцэг, эх нь ажилдаа явсан, бага насны хүүхдүүд хараа хяналтгүй байсан. Иймд хүүхдүүдийг түр хамгаалах байранд шилжүүлж, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Нийтийн эзэмшлийн талбайд ус тогтсон 21 байршил бийн долоод нь соруулах ажиллагаа явуулсан.

Мөн Дунд гол дагуу хоёр газарт түр зам сэтэлж, урсац чөлөөлөх арга хэмжээ авсан" гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-06-21 18:00

Усанд автахаар аюултай бүсэд битгий буугаарөй хүмүүсээ.хэнэггүй нь дэндээд анхааруулаад байхад буучихдаг шүү.Эрсдэлээс өөрсдийгөө сайн хамга�##�аарай

Холбоотой мэдээ

Back to top button