Нийгэм мэдээ

СЕХ: Сонгогчийн санал өгөх үйл явц минут хүрэхгүй, секундээр хэмжигдэнэ

Сонгуулийн Ерөнхий Хороо /СЕХ/-ноос УИХ-ын ээлжит сонгуулийн санал авах явцын мэдээллийг өглөө.

Эндээс онцлоход, Улаанбаатар хотод 513 хэсгийн хороонд санал авч байгаа бөгөөд нэг цэг дэх дундаж сонгогчийн тоо 2300 иргэнээр тооцжээ.

Хуулийн дагуу нэг хэсгийн хорооны хүчин чадал 3000 иргэн байх ёстой аж. СЕХ-ноос 2024 оны сонгуулиар хэсгийн хороодын тоог нэмж санал өгөх хугацааг богиносгож, нэг хэсгийн хороонд ноогдох сонгогчийн тоог бууруулсан гэлээ.

Тодруулбал, нэг сонгогчий санал өгөх үйл явц минут хүрэхгүй, секундээр хэмжигдэх хугацаанд үргэлжлэх юм байна.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Төр түших төлөөлөө сонгох бүрэн эрхт өдөр

Холбоотой мэдээ

Back to top button