Нийгэм мэдээ

Саналын хуудасны зураг дарсан иргэнийг цагдаагийн байгууллага шалгаж байна

Дархан-Уул аймагт иргэн сонгуулиа өгөхдөө саналыг хуудасны зургийг гар утсаараа дарж, зөрчлийн тухай хуулийг зөрчсөн тул цагдаагийн байгууллагад дуудлага өгч шалгуулж байна.

Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйл: Сонгуулийн хуулийг зөрчих;

30. Сонгогч нь:

30.1.санал авах байрнаас саналын хуудас авч гарсан;

30.2.саналын хуудсанд тэмдэглэсэн санал, саналын хуудасны зураг авсан, дүрс бичлэг хийсэн, шууд дамжуулсан, бусдад харуулсан;

30.3.саналын хуудсанд зориулалтын бус үзгээр санал тэмдэглэсэн;

30.4.аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар мөнгө, эд зүйл шаардсан, шаардаж авсан бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгө буюу 10 сая төгрөгөөр торгоно.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Гандигийн сургууль дээр 11 цагийн үед цэнхэр дээлтэй авгай гар утсаараа зураг дарсан шүү. Камераар шүүж олж арга хэмжээ авах хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button