Путины тэтгэлэгт шалгарсан Х.Сандаг-Очир консулын газар ирж, төрийн далбаанаасаа адис авчээ

Х.Сандаг-Очир Путины тэтгэлэгт шалгарчээ.
Тодруулбал, Х.Сандаг-Очир гэдэг энэ хүү Монголдоо дөрөвдүгээр ангиа дүүргээд ОХУ-ын Улаан-Үд хотод шилжин суралцжээ. Улмаар Буриад улсад ганцхан байдаг Кадетын дунд сургуулийг онц төгсч, Алс Дорнодын Холбооны Их Сургуульд суралцахаар шулуудсан түүний амжилтыг үнэлэн Путины тэтгэлэг олгосон байна.
Х.Сандаг-Очир хатуу дэглэмт сургуульдаа сурлагаараа үлгэр жишээ болоод зогсохгүй шүхрээр үсэрч сурсан, сургуулийн дууны дугуйлангаас тодрон Байгалийн Олон Улсын гоцлол дууны фестивальд тэргүүн байр эзэлжээ.
Түүний зохиосон дуу шилдгээр шалгарч Кадетын дунд сургуулийн сүлд дуу болсон байна. Х.Сандаг-Очир 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улс даяар явагдаж байгаа төрийн сонгуулийн өдөр Улаан-Үд дэх Ерөнхий консулын газар аав, ээж, дүүгийн хамт зорин ирж Чингис хааныхаа хөргөнд мөргөн, төрийн далбаанаас адис авсан байна.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Фронт руу илгээ,буцаад цогцос авна
Залуу комсомольч нэгээр нэмэгдэж бгаа юм биздээ
Дэлхийн боловсролын хаалга хаагдаж дээ энэ хүүхдэд.