Нийгэм мэдээ

Саналын хуудсыг гараар тоолж дуусахад зөрүү гарсангүй

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа дууссаны дараа бүх хэсэгт санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудсыг хяналтын камерын доор нэг бүрчлэн гараар тоолж, хяналтын тооллого хийлээ.

Хяналтын тооллогын үйл явцад 29680 ажиглагч хяналт тавьж оролцов. 2198 хэсгийн хороонд хяналтын тооллогоор тоолсон дүн, санал тоолох төхөөрөмжийн дүнгээс зөрсөнгүй.

Сонгуулийн хороодод ажиллаж буй 25,700 төрийн албан хаагч Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар хяналтын тооллогыг завсарлахгүйгээр 18-25 цаг үргэлжлүүлж, хэвлэл мэдээллийн байгуулга, сонгогчдод нээлттэйгээр саналын хуудсыг нэг бүрчлэн тооллоо.

2198 хэсгийн хороонд улс төрийн нам, эвсэл болон төрийн бус байгууллагын ажиглагчид, иргэдийн хяналт доор хяналтын тооллого хийж, санал тоолох төхөөрөмжийн дүнг баталгаажуулав.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Үзсэн харсан биш

зочин
зочин
Reply to  Зочин

29680 хүн үзсэн харсан

Зочин
Зочин

Нэгэнт багцлаад боочихсон мөнгийг гараар тоолсон ч машинаар тоолсон ч 100 ш л гарна ш дээ, зөрөхгүй.

Холбоотой мэдээ

Back to top button