Нийгэм мэдээ

Өнөөдөр 07.00 цагт худалдаанд гарсан наадмын тасалбар 15 минутад зарагдаж дууслаа

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын тасалбар өнөөдөр /2024.07.01/ өглөө 07.00 цагт борлуулагдаж эхэлсэн.

Гэвч тасалбар худалдаанд гарч эхэлснээс ердөө 15 минутын дотор борлуулагдаж дуусжээ.

Тасалбарын үнэ суудлаасаа хамаарч:

  • 80.000
  • 100.000
  • 150.000 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байв.

Энэ нь баяр наадмын өдрүүдэд буюу долоодугаар сарын 11-ний нээлт, бөхийн барилдаан, 12-ны өдрийн хаалт хүртэлх наадмын арга хэмжээг үзэх багц үнэ юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button