Улс төрийн мэдээ

Зарим гишүүн нь Засгийн газарт ажиллах болсон тул Байнгын хороодыг бүрэлдэхүүнийг өөрчиллөө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар зарим Байнгын хороодын гишүүнийг чөлөөлж, мөн нэмлээ.

Энэ нь Засгийн газрын бүрэлдэхүүнд тус Байнгын хороодын гишүүд орж ажиллах шинэ нөхцөл байдал үүссэнтэй холбоотойг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.

Тодруулбал, сайдаар ажилладаг УИХ-ын гишүүн зөвхөн нэг Байнгын хороонд харьяалагдах боломжтой.

Үүгээр өнөөдөр,

  • УИХ-ын гишүүн Д.Жаргалсайхан, Б.Уянга нарыг Аж үйлдвэржилтийн байнгын хорооны
  • УИХ-ын гишүүн Б.Найдалаа, Ө.Шижир, Л.Энхнасан нарыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны
  • УИХ-ын гишүүн П.Наранбаярыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны
  • Н.Алтаншагай, С.Эрдэнэболд нарыг Инновац, цахим бодлогын байнгын хорооны
  • Б.Мөнхсоёл, Ц.Туваан нарыг Нийгмийн бодлогын байнгын хорооны
  • Ж.Батсуурийг Төрийг байгуулалтын байнгын хорооны
  • О.Амгаланбаатар, Т.Доржханд, Б.Пунсалмаа нарыг Төсвийн байнгын хорооны
  • О.Алтангэрэлийг Хууль зүйн байнгын хорооны
  • Ц.Баатархүүг Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөллөө.

Мөн,

  • Н.Алтаншагай, Н.Наранбаатар, Ө.Шижир, Б.Энхбаяр нарыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны
  • Б.Уянгыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны
  • О.Амгаланбаатар, Б.Найдалаа, С.Эрдэнэболд нарыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны
  • Б.Пунсалмааг Инновац, цахим бодлогын байнгын хорооны
  • М.Ганхүлэг, Л.Энхнасанг Нийгмийн бодлогын байнгын хорооны
  • Ө.Шижирийг Төрийн байгуулалтын байнгын хорооны
  • Б.Мөнхсоёл, Б.Түвшин, Д.Цогтбаатар нарыг Төсвийн байнгын хорооны
  • Х.Баасанжаргал, С.Эрдэнэболд нарыг Хууль зүйн байнгын хорооны
  • Ж.Батсуурийг Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр тус тус баталлаа.

Холбогдох тогтоолын төслийг УИХ-ын гишүүдийн олонх дэмжсэн тул батлав. Одоо Байнгын хороод дарга нараа томилохоор хуралдаж байна. Мөн Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж эхэлсэн.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button