Нийгэм мэдээ

Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуг өнөөдөр Баяр наадмын комисс задална

Үндэсний их баяр наадамд зодоглож, шөвгийн 32-т үлдсэн бөхчүүдээс долдугаар сарын 11-ний орой допингийн шинжилгээ авч эхэлсэн.

Энэ жилийн тухайд Допингийн эсрэг үндэсний төв сорьцыг ХБНГУ-ын Дрезден хот дахь лабораторид шинжлүүлж байгаа юм. Улмаар хариу 48 цагийн дотор гарна гэдгийг Үндэсний бөхийн салбар хорооны дарга Н.Мягмар мэдээлсэн.

Тэгвэл, шинжилгээ авах үйл явц долдугаар сарын 12-нд дуусаж, сорьцыг 13-ны өдөр 20.00 цагт ХБНГУ-д хүргүүлсэн байна. Улмаар 48 цагийн хугацаа өчигдөр дууссан.

Шинжилгээний хариу өчигдөр Баяр наадам зохион байгуулах комисст и-мейлээр иржээ.

Өмнө нь шинжилгээний хариуг Допингийн эсрэг үндэсний төв задалж, хянадаг байсан. Энэ жилээс нэргүй, код бүхий хариуг шууд Баяр наадам зохион байгуулах комисст хүлээн авсан нь энэ юм. Улмаар Баяр наадам зохион байгуулах комисс допингийн шинжилгээний хариуг өнөөдөр задлах юм байна.

Түүнчлэн, эхний хариу сорьцуудад сэжигтэй бодис илэрсэн эсэхийг магадалдаг. Хэрэв илэрвэл, түүнийг нарийвчлан шинжилж, ямар төрлийн допинг болохыг тодорхойлох дараагийн шатанд шилжих аж.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 16, 2024 10:14

ДОПИНГИЙН ШИНЖИЛГЭЭГ ХИЙХ ГАЗРЫН АЖИЛТНААР ӨӨРСДӨӨР НЬ АВХУУЛЖ ХАРИУГ НЬ ӨӨРСДӨӨР НЬ ТАНИЛЦУУЛ МАНАЙХ НАЙДВАРГҮЙ ИТГЭЛГҮЙ

bsda
bsda
7 сар 18, 2024 03:26
Reply to  Зочин

яг үнэн.өмнө нь холбогдож бсан хүн

Зочин
Зочин
7 сар 16, 2024 11:21

Дархан аварга минь мөнгөө харамлахгүй авилга хээл хахуулаа тулт�##� сайн өгөөрэй.

bsda
bsda
7 сар 18, 2024 03:27
Reply to  Зочин

Үнэн шүү.өмнө нь холбогдож бсан хүн

Угшигч
Угшигч
7 сар 16, 2024 12:54
Reply to  Зочин

тэгэж бүү мэдрэлт

ИРГЭН
ИРГЭН
7 сар 16, 2024 11:37

Түрүүлсэн Бөхийн шинжилгээний хариуг Ард түмэнд Шударгаар мэдэгдэх хэрэгтэй,,,,,, Урьд нь Допингийн асууд�##�д Нэр холбогдож л явсан Бөх,

Зочин
Зочин
7 сар 16, 2024 21:10
Reply to  ИРГЭН

Сурсан юмыг сураар боож болох биш шаасан л даа харин илэрхэн юу л бол

Зочин
Зочин
7 сар 16, 2024 12:10

даян допингоос гарч магадгүй шүү

Уншигч
Уншигч
7 сар 16, 2024 12:55
Reply to  Зочин

эсрэгээр нь Орхоноос гарч шившиг болох бий хэхэ

Зочин
Зочин
7 сар 16, 2024 12:15

Даваагүй цол авахыг нэрлэ

Холбоотой мэдээ

Back to top button