Нийгэм мэдээ

Дуучин Ж.Хишигдэлгэрт тоглолтынх нь үеэр хадаг, жигнэмэг өгсөн Улаанаа өвөө 20 жил нисэх буудалд сайн дураараа ажиллажээ

Нийгэмд эерэг зөв хандлагыг бий болгож, эгэл жирийн мөртлөө бахархал дүүрэн амьдралаар амьдарч, бусдад үлгэрлэж яваа олон эрхэм хүмүүс бий. Тэдний нэг нь "Ховдын Улаанаа"  гэх эгэлхэн, энгийн мөртлөө хүн бүрийн хайр хүндэтгэлийг хүлээсэн эрхэм юм. 

Эцэг эхээс өгсөн нэр нь М.Цэнд гэдэг ч “Улаанаа” нэрээрээ олны хайр хүндлэлийг хүлээсэн тэрбээр Ховд аймгийн нисэх онгоцны буудалд зорчигчдод тусалж, ачаа барааг нь зөөсөөр нисэхийн бараг л орон тооны ажилтан шиг нь болжээ.

Тэрбээр онгоц буух, нисэх өдөр цас бороо шуургатайг үл хайхран нисэхийн цагаан байранд хамгийн эрт, хамгийн түрүүнд ирдэг аж.

Мөн Улаанаа багадаа энд тэнд очиж их сайхан дуулж өгдөг байсан. Одоо бол урлагийнхан Ховдод очоод тоглох бүрт нь очиж хадаг яндар барин ерөөж байдаг гэнэ.

Тийм ч учраас саяхан Дуучин Ж.Хишигдэлгэр Ховд аймаг тоглолтоор явж байхад нь олны өмнө түүнд хадаг, жигнэмэг өгсөн нь олонд хүрч, түүний сайхан сэтгэл, өгөөмөр занг нь магтан сайшаасан байна.

Улаанаа өвөө МҮОНРТ-д өгсөн ярилцлагадаа “Байнга хүнд тусалдаг. Ажил хийгээд явах л надад сайхан байдаг. Хүмүүсийн ачааг зөөлөө гээд мөнгө хардаггүй. Нисэхэд ажиллах хамгийн дуртай. Хүмүүс нь ч гоё хандлагатай. Би бараг 20 гаруй жил Нисэх буудалдаа ажиллаж байна. Хэдий би үндсэн ажилтан биш гэсэн ямар нэгэн баяр ёслолоор Нисэхийн хамт олонтойгоо тэмдэглэж, баярладаг. Би хүнд сайхан сэтгэлээрээ туслахыг л хүсдэг. Би худлаа ярьж, хулгай хийдэггүй. Тэгээд л болоо" хэмээн ярьжээ.

Харин нутгийнхан нь “Өдөр нь худалдааны зах дээр ачаа бараа зөөнө, тэрбээр ингэж хүнд тусалсныхаа хариуд мөнгө нэхэж үзээгүй. Харин сайхан сэтгэлийн хариуд хэдэн төгрөг ч өгсөн “Баярлалаа” гээд л хүлээж авдаг. 2001 оноос хойш Нисэхэд ажилласан байна. Ховд аймагтаа маш их нэр хүндтэй. Зах дээр наймаа хийдэг хүмүүс хүртэл Улаанаад ам сайтай байдаг. Тэр ч утгаараа энерги сайтай, тусархаг, од залуу бий дээ” хэмээн ам сайтай байна.

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 17, 2024 12:58

Улаанаа арай ч өвөө биш ээ. 40 гаруй насны л хүн шүү дээ

Зочин
Зочин
7 сар 18, 2024 07:04

50-60 tai hun ch ovoo bidh bolood bn shd orchin ued

oogii
oogii
7 сар 18, 2024 08:31

yasan ix zavtai yum.

Иргэн
Иргэн
7 сар 18, 2024 10:50

Буянтай л хүн юмаа, ар боломжтой учираас зав зайтай хүн юм байхдаа

Цогоо
Цогоо
7 сар 18, 2024 14:15

Ховд буухад энэ хүн,хүн болгонд тус�##�сан инээсэн сайхан сэтгэлтэй,гэгээлэг .Завтай даа биш ерөөсөө л ийм хүн.Хотынхтой адил(гудамжинд байгаа хүмүүсийг хэлэв)хог түүж архи уугаагүй,ажилд авахгүй байдаг бололтой юм билээ.Яасан сонин сэтгэгдэл бичдэг хүмүүс байдаг юм.Магадгүй эмчийн магадлагаатай ч юм билүү.Тэгсэнч сэтгэгдэл өндөр хүн болгонд тус�##�ж гүйсэн сайхан бсан.Эрүүл энхийг хүсэе.

Зочин
Зочин
7 сар 18, 2024 15:15

Мм

Зочин
Зочин
7 сар 18, 2024 15:17

Хөдөө нэг ийм сэтгэцийн өвчтэй хүн байдаг шүү дээ.Булганд лав бсан. Эрдэнэт хавиар явдаг.

Зочин
Зочин
7 сар 18, 2024 19:46

Өө, ямар муухай хар энергитэй хүмүүс вэ. Бусдыг гэсэн сэтгэлтэй байж үзээгүй л улс юм байна даа. Өөр ч юү гэхэв. Бүр өвчтэй ч гэх шиг. Ийм муухай улсаа л хол байх хэрэгтэй.

Зочин
Зочин
7 сар 18, 2024 23:37

Дорнодын авто вокз�##�д бас Улаанаа нэрээр нь мэддэг авто вокз�##�ын хог цас цэвэрлэж хүмүүс туслаж явдаг гэмгүй нэг нь бас байна аа

Зочин
Зочин
7 сар 20, 2024 00:35

Сайхан эерэг энергитэй үлгэр жишээ хүн бна.Ийм хүн байдаг гэж сонсож байсан шүү.Эрүүл энхийг ерөөе

Холбоотой мэдээ

Back to top button