Сур харваачдын шинжилгээ сөрөг гарч, ДӨРВӨН БӨХӨӨС сэжигтэй тохиолдол илэрчээ

Үндэсний их баяр наадмын хүрээнд 32 бөх, 16 харваачаас допингийн шинжилгээ авсан.
Энэ жил шинжилгээг ХБНГУ-ын Дрезден хотын лабораторид шинжлүүлсэн юм.
Долдугаар сарын 14-нд шинжилгээний сорьцууд Дрезден хотод хүргэгдэж, 48 цагийн хугацаанд хариу гарсан. Уржигдар буюу долдугаар сарын 15-ны орой гэхэд хариу бүрэн гарч, Бөхийн салбар хороонд цахимаар ирээд буй.
Эдгээр 48 шинжилгээний сорьц дундаас 3-4 сэжигтэй тохиолдолд илэрсэн талаар эх сурвалж мэдээлсэн билээ.
Тэгвэл, сур харваачдын шинжилгээ бүгд сөрөг гарсан байна.
Харин 3-4 гэдэг багцаа тоог албаны эх сурвалж ДӨРӨВ гэж баталгаажууллаа. Өөрөөр хэлбэл 32 бөхийн шинжилгээний дөрөв нь сэжигтэй тохиолдолд тооцогдсон байна.
Бөхийн салбар хороо шинжилгээний хариуг Баяр наадам зохион байгуулах комисст танилцуулснаар, өнөөдөр олон нийтэд нээлттэй мэдээлэл өгөхөөр болсон.
Гэхдээ өнөөдөр нэр зарлахгүй.
Учир нь сэжигтэй тохиолдол нь зөвхөн допингийн төрлийн бодис илэрсэн байж болзошгүйг илтгэдэг. Иймд сэжигтэй тохиолдол илэрвэл түүнийг дахин магадалж, шинжилдэг. Дараагийн шатны эл шинжилгээгээр чухам ямар төрлийн хориотой бодис илэрсэн нь тогтоогдсоноор баталгаажна. Олон улсын практикт, сэжигтэй тохиолдол дараагийн шатны шинжилгээнд үгүйсгэгдэх нь бий аж.
Иймд өнөөдөр хэдэн сэжигтэй тохиолдол илэрсэн талаар мэдээлэх л чигтэй байна. Харин дараагийн шатны шинжилгээ гарсны дараа, нэрийг шууд зарлах эрх зүйн зохицуулалт бий болсон талаар албаны эх сурвалжууд тайлбарлалаа.
ТАНИЛЦ: Шинжилгээ өгсөн 32 бөх
| ДАЯ.А Н.Батсуурь, Ув | У.АВ Г.Эрхэмбаяр, Сэ |
| У.АВ П.Бүрэнтөгс, Ув | А.А Г.Хишигбат, Хо |
| У.АВ О.Хангай, Хо | А.А М.Эрхэмбаяр, Бу |
| У.АР Б.Орхонбаяр, Сэ | А.А Д.Бадамгарав, Хо |
| У.Г Б.Гончигдамба, За | А.А Т.Сайханжаргал, ГА |
| У.З Б.Пүрэвсайхан, Хо | А.А М.Буяндэлгэр, Өм |
| У.З Д.Анар, Дор | А.А Д.Төрболд, Сэ |
| У.З Б.Бат-Өлзий, Хо | А.А М.Амарсанаа, За |
| У.З М.Лхагвагэрэл, За | А.А Ц.Адъяа, Хо |
| У.Х Б.Зоригтбаатар, Ар | А.А Э.Мөнхжаргал, Ар |
| У.Х Х.Гантулга, Өв | А.А Т.Довчинсэмбээ, Өв |
| У.Х Г.Ганхуяг, Хо | А.А Д.Аззаяа, Хэ |
| У.Н Д.Хүдэрбулга, Тө | А.А Г.Төрмөнх, Дор |
| У.Н Э.Ууганбаяр, Тө | А.А П.Хүрэлбаатар, Хө |
| Ц.А Г.Жамбалдорж, БХ | А.А Г.Дармаажанцан, Хо |
| А.А Ц.Төмөрцоож, Хо | А.А Л.Энхсаруул, Ув |
М.ТЭНГИС












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нэрсийг нь зарлахгүй бж бгаад холио солио хийх вий дээ
Хар дагуулахгүй шууд нэрийг нь зарлах байсан юм давтангаар батлагдахгүй бол тэгээл болоо одоо найраа хийж холио солио орох вий дээ
Нэр зарлалаа гэсэн урьд жилүүдийн допингчдын зарга хэрүүл тасраагүй байхад яаж болох вэ дээ.Бадарч бараг л Өнөрөөгөөс болж хохирсон юм яриад уйлаад явсан санагдана.
Үнэхээр бизнес болсон нь илт мэдэгдэж байгаа юм
Нэрийг нь зарлах л хэрэгтэй ш дээ. Ийм 4 бөхийн шинжилгээний хариу ирээгүй, цааш нь тодруулж байгаа гэхэд юу нь болохгүй байх вэ?
Шууд нэр зарлалаа гээд Оюунболдоос эхлээд зарга хийгээд байдаг биз дээ.Эхлээд шинжилгээ хийсэн тамирчдадаа хариуг нь танилцуулж, дараа нь нийтэд мэдээлэх байлгүй.
Бадарч Оюунболд нар нэр хэлчихлээ гээд заргалдаад байсан биздээ. Бадарч бараг л допингийн хариуг нь хэлчихсэн Өнөрөөгөөс боллоо гээд амиа хорлох шахаа биз дээ.
Шинжилгээний хариу нэрээр биш кодоор ирдэг. Өнгөрсөн жил нэр задраагүй байхад Өнөрөө урьдчилаад Бадарч гэдгийг зарлаж бсн. Тэхээр Өнөрөө өөрөө хужаа нарт захиалга өгсөн байх магаддалтай
Орхонбаяр Дармаажанцан Ганхуяг Зоригтбаатар дөрвөөс допинг илэрчээ
Батсууриас илэрчээ
Хойшлосоор бгаад дараа жилийн наадам хүрэх үү хариу нь хурдан ирсэн ч хойшлуулах ямар шалтгаан бга юм тохироо хийх гээгүй бол зарлаач эсвэл хэн нэгний дарамтад ороод зарлаж чаддаггүй юм уу
Авилга авилга авилга Авилга мандтугай.
4 ширхэгээс нэрээ сугалж үлдэх дуудлага худалдаа эхлэв. Ханш өсөөд байгаасай
Даанч дээ үгүй байлгүй дээ яаана
СЭЖИГГҮЙ 28 - г эрхбиш мэдэгдээ байлгүй дээ , ТЭГЭЭГҮЙ бол 32 - уулаа хэд ч юм \ сар ч юм уу \ хоног ШАНАЛАНА биз дээ - хүнийг шаналан - тамлах нь бурханы номд НҮГЭЛ хийгээд ардчилсан төрд ч ХАРШ ...
Өнөө жилийн наадам допингоос гадна наадмын хулдаасан дэвжээ гэж нэг хорлонтой юм гарлаа. Энд ч бөхчүүд нь хальтарч тэрийгээд, тэнд ч засуулууд нь хальтарч тэрийгээд их л онцгүй юм боллоо. Ялангуяа Ховдынхонд тун ч халгаатай боллоо.Их шөвөг үзүүр түрүүнд барилдах хэмжээний Бат-Өлзий, Пүрэвсайхан нар хальтарч унаад нэг нь хүнд бэртэв. Хангай аврага ч биеэ барьсаар байж уналаа.
За олон түмнийг тааварт талцуулаад хэрэггүй ШУУД НЭРЛЭ ДАХИН ШИНЖИЛГЭЭГЭЭР ЗАЛРУУЛЖ БОЛНО ШҮҮ
Одоо наадхаа больчихоочдээ.
Өнгөрсөн нөмөр өвөл энэхавхр биe муу нээд барилдахгүй байсан Орхорбаёр их шиидамгий гүрхий бмрилдаж байсан тагэхээх биe муу хүн гэнт сайжрахаар ДОПИНГ ЗООГОЛЧИХСОН ЮМ БИШ ҮҮ таминь ээ бүгдийг сайн шмлга
Сур харвахад фталазол л уудаггүй юм бол допин хэрэглэж яахав дээ. Энэ бөхчүүд ч засрашгүй юмаа, нээрэн.
Бөхийн холбоо хэн нэгний захиалгаар хөдлөөд байдаг болсон ч байж мэдэх юм. Бөхийн холбооны дарга удирдлагуудыг солих хэрэгтэй. Хүн гүтгэх гэдэг бол аюул шүү
нэрсээ зарлаагүй бж хаана бна нөгөө 48 цаг бас л хороо хутгаж сууна уу Наад допингиййн гэр бүлээ тараа бас нэг мөнгө идэх л арга
Eruusuu l jiliin jild ingdgshd, bvvr mungnii hoinoos ulairtsan pizdanuudshd.
Yasanch ichddgv umb,yasanch mungnii hoinoos ulairdgi.
Yasanch ichddgv umb,yasanch mungnii hoinoos ulairdgi.
Нэр зарлахгүй гэдэг л ,,НО" -той.
32 уулаа авилга өгөөд хамгийн бага өгсөн 4 бөх допингтой гэх гээд байгаа юмуудаа.