Дөрвөн бөхөөс допинг илэрсэн гэж ойлгох нь зөв үү

Үндэсний их баяр наадмын хүрээнд 32 бөх, 16 харваачаас допингийн шинжилгээ авсан.
Тэгвэл 49 сорьцын дөрөв нь сэжигтэй хариу үзүүлсэн, тэдгээр нь бөхчүүдийнх болохыг эх сурвалж мэдээлж байсан билээ.
Харин өчигдөр Үндэсний их баяр наадам зохион байгуулах комисс, Үндэсний бөхийн салбар хороо, Допингийн эсрэг үндэсний төв хамтран шинжилгээний талаар мэдээлэл хийсэн юм.
Ингэхдээ тайлбарласан агуулга нь, "44 сорьцын хариу ирсэн. Сөрөг гарсан. Харин дөрвөн сорьцын хариу эцэслэгдэж огт ИРЭЭГҮЙ байна. Учир нь үргэлжлүүлж шинжлэх шаардлагатай буюу сэжигтэй тохиолдолд тооцогдсон гэж бидэнд хэлсэн. Иймд хариу гартал хүлээнэ. Нарийвчилсан шинжилгээ 14-21 хоногт гардаг ч бид аль болох хурдан шинжлүүлэх хүсэлтээ тавьсан" байв.
Үгийн алдаа гаргаж, хэд хэдэн удаа мөнөөх дөрвөн сорьцоо "Бөхийнх" гэж онцолсон ч сэтгүүлч тодотгон асуухад "Бөх үү, сур харваач уу гэдгийг мэдэхгүй" хэмээсэн.
Юуны өмнө шинжилгээний хариу зөвхөн кодоор ирсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. А07... гэж эхэлсэн кодтой эдгээр шинжилгээг, кодоор нь дамжуулж бөх үү, сур харваач уу гэдгийг магадлах бол боломжтой юм. Одоогоор дөрвөн бөхөөс сэжигтэй тохиолдол илэрснийг эх сурвалж бататгаад буй.
Харин сэжигтэй тохиолдлыг нарийвчлан шинжилнэ гэдэг нь 14-21 хоног хүртэл уддаггүй хэмээн тайлбарлаж байна. Гэхдээ сэжигтэй тохиолдол гэж гарахын хувьд гардаг нь үнэн. Зарим тохиолдолд хүний бие өөрөө өөртөө үйлдвэрлэсэн гормон эхний шинжилгээгээр сэжигтэйд тооцогддог аж. Иймд нарийвчилж, яг ямар төрлийн бодис илэрснийг тогтоосны дараа баталгаажуулдаг процесс бий нь бий.
Гэхдээ урьд жилүүдэд ийм процесс тайлбарладаггүй байсан. Шинжилгээний хариу ч удаан гардаг байв. Тийм учраас Б сорьц шинжилж буй нь энэ үү, эсвэл энэ хугацаанд хариуг дарах, өөрчлөх асуудал өрнөх үү гэх мэт эргэлзээ тээнэгэлзээ олон нийтийн дунд үүсээд байна.
Мэргэжлийн хүний тайлбарлаж буйгаар сэжигтэй тохиолдлыг нарийвчлан шинжилж, баталгаажуулсны дараа албан ёсоор допинг илэрсэн гэж үздэг дүрэмтэй гэнэ. Тэгэхээр урьд жилүүдэд энэ магадлах шинжлэх процессыг хийж дууссаны дараа олон нийтэд мэдээлж ирсэн бололтой. Гэхдээ Б сорьц шинжилсэн асуудал бишийг дахин тодотгоё.
Харин энэ жилээс допинг илэрсэн нь баталгаажвал тухайн тамирчид танилцуулах ба танилцуулсан цаг мөчөөс эхлээд нэрийг нь шууд зарлах эрх зүйн зохицуулалт үйлчлэх боломжтой юм байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
батсуурь гөлөг
Илэрсэн бол ил тод нэрлэх үү
Монгол бөхийн холбоо засагл�##� муу ил тод бишбнааУчир нь өөрсдөө шинжилгээг нь илгээсэн тул хариу ил болгох чух�##� учир нь юуг нуугад бгаа юм эсвэл авилга үүсгэх хэлбэр рүү орох гээд бнаа шүү
Батсуурь аваргаас 3 төрлийн хориотой бодис илэрсэн гэв Гэвч 40 бодис илэрсэн байсан ч хэрэгсэхгүй болно мэдээж
Дархан аврага болох замаа цус, нулмис холилдуулан байж Намсрайжавын Батсуурь цэвэрлэсэн. 10 жил шоронд суулгаад Хадбаатарыг дийлээгүй Шоронгоос гарч ирээд түрүүлсэн.Баянмөнх биш Хадбаатар 10 түрүүлэх байсан.Оюунболдыг шоронд хийхийн тулд зодоон зохион байгуулсан боловч хэрүүл түлхэлцээнээс илүү гарсангүй хүмүүс с�##�гасан. Тэгээд допингоор гарцаагүйд нь хийсэн. Энд Сүхбаатар аймгийнхан хүч хавсран зүтгэсэн Холбооны дарга Мангаржав Хүрэлсүх ерөнхийлөгчийн дэмжлэг авч Увсынхан буюу заан Ганболдод тус�##�сан.Ингээд яагаад ч дийлдэхгүй гарч ирсэн бага Хадбаатар-Оюун болдыг дарж авсан. Маш нямбай хашир барилддаг Бадарчийг дийлэхгүй нь илт харагдаад эхэлтэл зодолдуулах боломжгүй учир ДОПИН гэж ш�##�гарсан арга-авр�##�ын Од байхад эргэлзэх явд�##�гүй шууд дарж авсан.Орхонбаярыг мэхэлсэн. Барьц тавилцлаа гэж Орхохнбаяр бодоод барьцгүй болуут зүүн хавирчихсан Орхонбаяр сэргэлэн тулдаа тахимдсан боловч хоцорсон.Гэхдээ Батсуурийн шилбэ газарт хүрчихсэн буюу зэрэг ойчсон Дахиж барилдах ёстойгэжж үзэгчид орилолдсон боловч Ерөнхийлөгч индэр дээр хараад сууж байгаа учир я�##�тчгүй Батсуурь давах нь мэдээж Батсуурийн авга ах улсын начин,химийн ухааны доктор Даваасамбуугийн охин Хүрэлсүхийн эхнэр ажээ Хазгар хүргэн хадамсаг
Хүрэлсүхийг харж тэгнэ гэж юу байсын
Суурь, Орхон, Пүрэв, Дарам 4.
Зарлаж арга хэмжээ авахгүй юм бол 48 цагийн дотор гэж яаарч шамдуулах хэрэг байгаа юмуу. Эхнээсээ аймаг сумдууд цол авсан бөхчүүдээ мялаагаад эхэлсэн. Допингтой бөхийг мялааж илүү зард�##� чирэгдэл болгохгүйн тулд 48 цаг гэж яаравчлаад байсны хэрэг байгаа юмуу. Зорьсон зорилгоо мартаад гэнэт нууцлаад эхэлсэн нь сэжигтэй байдлыг бий болгоод байгааг комиссынхон мэдэж байнауу. Олимпод В�##�иеваг, ДАШТ-нд манай Чинзоригыг шууд л маргааш нь зарлаж байсан. Тэгэхээр худлаа л ш�##�таг. Харин ямар учраас!!!????
Батсуурь цолоо хура�##�гаж Сэлэнгээс аварга төрөх нь гээд Төгсөө гэдэг нөхөр бичээд байсан үнэн боллоо