Г.Ганхуягаас илэрсэн бодисыг допинг биш гэж тооцох магадлалтай

Үндэсний их баяр наадмын хүрээнд авсан 48 шинжилгээний сорьцын дөрөв нь сэжигтэй хариу үзүүлсэн талаар албаны хүмүүс мэдээлсэн.
Тэднийг магадлан шинжлэхэд нэг нь допингийн төрлийн хориотой бодис биш хэмээн үгүйсгэгдэх магадлалтай байгаа талаар дурдсан билээ.
Тэр нь Улсын харцага Г.Ганхуяг байв. Түүнээс шээс, хаван хөөх үйлчилгээтэй фуросемид илэрчээ.
Тус эмийг Олон улсын допингийн эсрэг байгууллага хориглодог ч хэрэглэсэн шалтгаан, нөхцөлөө Г.Ганхуяг багшийн хамт өнөөдөр Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороонд тайлбарлажээ. Түүнийг допинг хэрэглэсэнд тооцож, барилдах эрхийг хасах эсэх нь мэргэжлийн хүмүүсийн тогтоон шийдвэрлэх хэрэг болж байна.
Харин аймгийн арслан Г.Хишигбат, цэргийн арслан Ц.Жамбалдорж нараас яах аргагүй бүх цаг үед хэрэглэдэг допинг илэрсэн нь баталгаажсан ба тэд өнөөдөр хариутайгаа танилцсан юм.
Одоо шинжилгээний нь хариу сэжигтэй гарсан нэг бөх тодорхойгүй үлдээд байна.
Эх сурвалжууд түүний шинжилгээний хариуг эцэслэн гараагүй гэх тайлбарыг өгч буй.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
gyu tegeed furocemid-iig horiglodog yum bol yagaad zovtgood bga yum ve. oilgosongyu. Horiglodogo l bol horiglodog biz dee
Ховд, Увсын бөхөөс допинг илэрсэн ч ямар ч шийтгэл ноогдуулож чадахгүй ээ. Их үсрээд л эрхийг нь 11 сараар хасна биз.
Furocemid нь бие дэх шээсийг хөөх замаар жин хасахад нөлөө үзүүлдэг гэж англи хэл дээрх эх сурв�##�жуудад дурджээ. иймд тамирчид жиндээ орохын тулд хэрэглэдэг бха.
Увс Ховдын бөх 11 сар, Баянхонгорын бөх 2-4 жилээр шийтгүүлдэг бат�##�гаатай хуультай.
Ганхуяг гэж энэ зураг дээрх бөх юмуу гүзээгүй сайхан бөх байна.
Допинг хэрэглээд түүнийгээ шээсээрээ хөөх гэж фурсамид уудаг. Ховдын бөхчүүд ихэнхдээ допингоо ингэж хөөдөг
Furosemid bol dophing heregleed tyyniigee s###seeree huuhiin tuld heregledeg uchraas delhiid horiglodog yum aa, ter jil Purevbaatar yyniig heregleed heden jil chuluutuur temtseend oroogyi yum, gartsaagyu dophingoo nuuh gej halhalchij heregledeg
Допингийн төрөлд ордог биз дээ. Пүрэв баатар Сидней 2000 олимпод оролцохдоо хэрэглээд эрхээ 2 жил хасуулж байсан.
Аавын хөвгүүдийг �##�агчлахгүй шүү