Нийгэм мэдээ
"Өхөөрдөөд л зургийг нь авсан, 91 настай эмээ маань скутер унаж чадахгүй шүү дээ"

Скутер унаж зогсоо нэгэн буурайгийн зураг цахим орчинд олны хайр хүндэтгэлийг хүлээлээ.
Тэгвэл энэхүү буурайг Б.Пагмажав гэдэг бөгөөд өдгөө 91 настай аж.
Мөн түүнчлэн Монгол Улсын төрийн ерөөлч, жангарч, "Зууны манлай туульч" Б.Баярмагнайгийн хадам ээж юм байна.
Б.Пагмажав гуай Завхан аймгийн Идэр суманд олон жил малчин, саальчин явсан хүн ажээ.
Туульч Б.Баярмагнайтай холбогдоход "Өглөө эрт түүнийгээ салхилуулдаг юм. Тэгж явтал скутер тааралдахад нь зогсоож байгаад зургийг нь авсан. Өхөөрдөөд л тэр. Одоо 91 настай хүн учраас скутер унаж чадахгүй шүү дээ" хэмээгээд инээлээ.
Бид туульч Б.Баярмагнай, 91 настай буурай Б.Пагмажав нараас ярилцлага авахаар тохирлоо.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЯМАР ХӨӨРХӨН ЮМ ЭМЭЭ МИНЬ УРТ НАСАЛЖ УДААН ЖАРГААРАЙ ӨНӨӨДРИЙН ҮЗСЭН ХАМГИЙН ГОЁ ЗУРАГ СЭТГЭЛ СЭРГЭЭСЭН ГОЁ КЕИС БАЙЛАА
Ha ha тэглээ гээд ярилцлага авна гэдэг инээдтэй !
Гуц
Тэдний ярилцлага хэнд хэрэгтэй юм! Өөр хийх ажил �##�га уу?
Ёстой нэг хийцгүйрсэн ажилгүй гарууд шүү
Маш мондог хөгшин бна ярилцлагаа авсан гоё бнаа тэр маш урт нас�##�ж удаан дугуй унаж олныг шуугиулж яваарай би лав унаж чадахгүй юум бна лээ 70 хүн л дээ хө
G###goo yadaj yaj urt naslahiin asuun bzde
❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️
Энэ сайтынхны бичих чадвар даанч дээ гэмээр байхын. Сэтгүүлч бэлддэг сургуулиуд юу заадаг байна аа?