Нийгэм мэдээ

М.Буяндэлгэрээс допинг илэрч, шинжилгээнд бүдэрсэн дөрөв дэх бөх ил боллоо

Улсын баяр наадамд дөрөв давсан 32 бөх, 16 сур харваачид гээд нийт 48 хүнээс допингийн сорьц цуглуулсан. Тэгвэл 48 дахь сорьцын хариу өнөөдөр/2024.07.23/ ирж, үүнээс дөрвөн бөх допингийн шинжилгээнд бүдэрсэн аж.

Үндэсний их баяр наадам зохион байгуулах комисс, Үндэсний бөхийн салбар хороо, Допингийн эсрэг үндэсний төвөөс өчигдөр допинг илэрсэн бөхчүүд болох Улсын харцага Г.Ганхуяг, Аймгийн арслан Г.Хишигбат, Цэргийн арслан Г.Жамбалдорж нарт шинжилгээнийх нь хариуг танилцуулсан бол өнөөдөр аймгийн арслан М.Буяндэлгэрийн сорьцоос хориотой бодис илэрчээ.

Түүний хувьд тавын даваанд улсын заан Б.Пүрэвсайхантай барилдаж, өвдөг шороодсон юм.

Аймгийн арслан М.Буяндэлгэр нь 1999 онд Өмнөговь аймгийн Ноён суманд төрсөн. Одоогоор Говийн хүчтэн дэвжээ, Аврагч спорт хороо, Өмнөговь ОБГ, Ариг Сувд ХХК-ийн бөх юм. Тэрбээр улсын баяр наадмаас өмнө Өмнөговь аймгийн наадамд түрүүлж, аймгийн хурц арслан болсон билээ.

М.АГАР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ жилийн допинг амтгүй байна аа, олигтой хураачих ч цолгүй аймгийн арслан энэ тэрхэнээс л илрээд байх, томчуудынхаа өмнөөс багачууд нь хэрэг хүлээгээд байна уу л гэж хардмаар байх чинь

Зочин
Зочин

Батсуурь Хангай хоёроос илэрсэнийг нам дараад аймгийн арслангуудаар туг тахилаа даа

Зочин
Зочин
Reply to  Зочин

tegsen baikhaa

Зочин
Зочин

Хөөрхий Буяндэлгэр начин бүү хэл допинтой бөхийн тоонд орж үлдлээ энэ ч дээрээс нясалсан чулуу байхаа Буяндэлгэрийн төлөө зарим хүмүүс харамсалийн үг нэлээд бичиж цухалдсан тэр л буруудаж энэ хүүг балаллаадаа чимээгүй байсан бол тэгээд өнгөрөх л байждээ чимээгүй байж бхйж хожим хойно илэрдэг нь хэн нэгний оронд туг тахиуллаа

Зочин
Зочин

Допинг ер нь хориглохоо больёоо үндэсний бөх ямар их сплрт биш олон төрлийн эм хэрэглэсэнг тухайн үедээ сайн барилдаад тэр аварга цолоо аваг харин хэдхэн жилийн дараа тэр элэг дэлүү бөөр бөлдөгөөрөө үхэх гээд хэвтэрт орох үедээ харамсана тэр үёд уух сонирхолтой нөхдүүд хаширах болно

Монгол
Монгол

Хангайгаас илэрснийг нам дараад, бага цолтой бөхчүүдээр туг тахиад дуусаж байна. Том цолтой бөхчүүдээр туг тахих гэхээр нөгөө хэд нь хамаг булхайг нь ил гаргачих гээд хэцүү байна даа.

Гантөр
Гантөр
Reply to  Монгол

Батсуурь, Орхонбаяр, Хангай гээд бүгдээс гарна

Зочин
Зочин
Reply to  Монгол

Зөвхөн хангай биш өөр том цолтон бас байгаа юм шиг байна

Зочин
Зочин

Цуварч багх цолтойгоор ялыг нь үүрүүлээд томчуул нь төлбөрөө төлөөд мултарлаа.Батсуурь Хангай ч аргагүй л мөнгөтөй ар тал сөйн.Ирсэн доор нь зарлахгүй цуварч зарлаад нотой л асуудал

Зочин
Зочин

Saikhan zaaniig min alsandaa ene nukhur

Зочин
Зочин

shal hvdlaa VBHolboo Doopinggiin esreg tow boli Om gowios 1 nachin torchih geed baina vv hvnii ner tor harlvvlhaan boli

Зочин
Зочин

Германы лаборатори муу юм аа, манай со лаборатори ч бас л гоё гаргаж ирнэ ш дээ, ирэх жилээс со лаборатори доо шинжлүүлсэн нь дээр байх аа, кк

Зочин
Зочин

Энэ допингоос болж сайхан заан Пүрэвсайхан маань хүнд бэртлээ! Гэтэл тэр нь говиос цолтон төрөг гээд энүүнд тахим өгч байдаг! Допингоор бяр орж маш хүчтэй дарж унасан байна! Булхай нь илэрлээ. Одоо допинг хэрэглэж байгаа хүн цааш барилдаад ч яах юм билээ.

Холбоотой мэдээ

Back to top button