Нийгэм мэдээ

Бороо далимдуулж хөрсний усаа шугам хоолой руу хийдэг компаниудад хэрэг нээжээ

Усархаг бороо ойр ойрхон орсноос болж нийслэлд ус зайлуулах хоолойны асуудал үүсч байгаа. Угаас хүртээмж ус зайлуулах шугам, хоолой руу барилгын компаниуд хөрсний усаа шавхаж байгаа нь энэ үеэр илрээд байна.

Тиймээс Нийслэлийн хяналт шалгалтын газар, Геодези Усны Барилга Байгууламжийн Газраас/ГУББГ/ усны барилга байгууламж, барилга угсралтын ажлуудад төлөвлөгөөт бус шалгалт хийжээ. Шалгалтаар хэд хэдэн зөрчлийг илрүүлж холбогдох арга хэмжээг авсан байна.

Тодруулбал, барилгын ажлын зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын ажлыг гүйцэтгэж буй 23 зөрчилд, зөрчлийн хэрэг нээн 73 сая төгрөгийн арга хэмжээ авч улсын байцаагчийн дүгнэлтээр 28 аж ахуйн нэгж байгууллагад албан даалгавар хүргүүлсэн байна.

Хяналт шалгалтаар барилгын компаниуд борооны ус зайлуулах шугам, хоолой руу хөрсний усаа шавхсанаас болж борооны ус авто зам, явган хүний зам руу тогтож байгааг илрүүлсэн.

Үүнээс болж борооны ус зайлуулах төмөр бетон хоолой эвдэрч, гэмтсэн учир борооны ус зайлуулах хоолой руу хөрсний ус шавхсан барилгын компаниудад зөрчлийн хэрэг нээн шалгаж эхэлжээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-08-23 13:24

Emerald бол байнга бороо орсон ороогүй усаа цутгаж байдаг зам там болсон.

иргэн
иргэн
2024-08-24 12:32

ЗА ЗА ИНГЭЖ ШИЙДЬЕ ЭНЭ МУУСАЙН СУРАГГҮЙ КОМПИАНУДЫГ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ НЬ ЦУЦАЛ БҮХ ХҮМҮҮСИЙГ НЬ ХӨӨЖ ТАРААГААД ТУС ТУСЫХ НЬ ЗАХИРАЛУУДЫГ МАНАЙ КОМПИАНД ТУСЛАХААР ӨГЧИХ БИ УХАМСАР ТӨЛӨВШИЛ СУУЛГААД ЖИНХЭНЭ ХҮН БОЛГООД БУЦААГААД ӨГЧИЙ.ГЭХДЭЭ БИ ТУСЛАХЫН ЦАЛИНГ ӨДРИЙН 80 К ӨГЧИХНӨӨ БАЙРЛУУЛНА ХАГАС ЦЭРГИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТААР ҮЗЧИХНЭ АСУУДАЛГҮЙ.НААД ГӨЛӨГНҮҮДИЙГ ЧИНЬ СУРГУУЛЬТАЙ МУУЖГАЙ БОЛГООД НИЙГЭМДЭЭ ХЭРЭГТЭЙ ЛАЛАРУУД БОЛГОЧИХНОО.ИЙМ МУУХАЙ АМИА БОДСОН ХУВИА ХИЧЭЭСЭН ҮЙЛДЭЛ ГАРГАЖ БОЛОХГҮЙ БИЗ ДЭЭ? АРАЙ Ч ДЭЭ ЭД НАРЫГ МОНГОЛЧУУД ГЭЖ БОДОХГҮЙ БАЙХ ХҮНИЙ ЮМАНД ХҮРЗЭЭ БАРЬСАН ГАМИН ШИГ БАЙЖ БОЛОХГҮЙ БИЗ ДЭЭ МУУСАЙН А..НЫ АЛЧУУРУУ ЖИЙРГҮҮДЭЭ УУЛЗАНАА ЗА

Холбоотой мэдээ

Back to top button