Сэрэмжлүүлэг: Завханы Яруу суманд тарваган тахлын голомт илэрчээ

Нийслэлийн нутаг дэвсгэрт тарваган тахлаас урьдчилан сэргийлэх талаар Нийслэлийн Онцгой Комиссын/НОК/ мэдээлэл хийсэн. Онцлоход, он гарсаар малын гоц халдварт өвчний 101 тохиолдлоор хонины цэцэг, гахайн мялзан, бог малын мялзан өвчин бүртгэгдсэн байна.
Түүнчлэн өнөөдрийн байдлаар малын гоц халдварт өвчний улмаас дөрвөн аймгийн таван суманд голомтот хорио цээрийн, нэг аймагт хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Тэгвэл Завхан аймгийн Яруу суманд тарваган тахлын байгалийн голомт идэвхтэй байгааг тогтоожээ. Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс тус аймгийн Яруу, Эрдэнэхайрхан, Цэцэн-Уул сумдаар тарваган тахлын байгалийн голомт хяналтын шинжилгээ хийж гүйцэтгэсэн байна.
Ингэхэд Яруу сумын нутгаас олзворлосон тарваганы зэм үхдэлээс тарваган тахлын нянг илрүүлжээ.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.