Нийгэм мэдээ

Орон нутгийн машин хотод таксинд явбал хураамж төлнө

Есдүгээр сарын 1-нээс эхлэн орон нутгийн машин нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоногт тутамд ₮5,000 төлөх шийдвэр гарсан.

Уг шийдвэртэй холбоотой зарим асуудлыг хотын дарга Х.Нямбаатар тодотгож тайлбарлалаа.

Эндээс онцолбол, "Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуулийн төслийг бид өнгөрсөн намар УИХ-аар батлуулсан. Уг хуулийн хүрээнд зарим нэг захиргааны шийдвэрүүд гарахаар хуульчлагдсан. Орон нутгийн дугаартай машин хотод 48 цагаас илүү зорчсон тохиолдолд хураамж авна гэдэг зохицуулалт ирэх есдүгээр сарын 1-нээс үйлчилж эхэлнэ.

Ингэхдээ малчид мал болон малын гаралтай түүхий эд, мах, махан бүтээгдэхүүн борлуулах, бизнес эрхлэгчид бараа татах зэрэгт энэ зохицуулалт үйлчлэхгүй.

Харин хөдөө орон нутгаас орж ирээд машинаараа такси үйлчилгээ эрхэлж буй иргэдэд үйлчилнэ. Такси үйлчилгээ эрхэлж болох ч түгжрэлд оруулж буй нөлөөллийг нь бууруулах үүднээс энэ зохицуулалтыг хийж байгаа" гэв.

Мөн цаашид түгжрэлийг бууруулах үүднээс хиймэл оюун ухаанд суурилсан камерын нэгдсэн системийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Үүний гол зорилго нь замын хөдөлгөөний дүрэм зөрчиж буй үйлдлийг бууруулахад чиглэнэ. Хотын авто замын сүлжээг нэгдсэн хяналтад оруулж, татвар, торгуулиа цаг тухайд нь төлөх соёлыг нэвтрүүлнэ.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Таксичид хөдөөнийхөн их шүү. Хот мэдэхгүй. З

Зоч
Зоч

Нэг хэсэг машины дугаарыг шилжүүлэхгүй гээд УБ дугаартай машинуудыг хаанахы нь хамаагүй л шилжүүлсэн. Одоо хот, хөдөөг ялгах ч хэцүүдээ. Уг нь шийдвэр зөв л байна.

Зочин
Зочин

Зөв шийдвэр байна.

иргэн
иргэн

БИ БОЛ МОНГОЛЫН ХАМГИЙН АНХНЫ ТАКСИЧДИЙН НЭГ БҮХЭЛ БҮТЭН БҮЛЭГ БАЙНА БИД ХӨДӨӨНИЙ ДУГААРАА ААЛЬ ЭРТ ХОТЫХОО АХ ДҮҮ НАРЫН НЭР ДЭЭР ШИЛЖҮҮЛЭЭД ТА НАРЫГ ШООЛООД Л ДУРТАЙ ҮЕДЭЭ ОРЖ ГАРААД ЯВЖААГАА НЯМБААТАРЫН ЭНЭ АРГАА БАРСАН НУСАН ЧАВХ ААВЫХАА ТОЛГОЙГ МААЖНА ГЭДЭГ ШИГ ШИЙДВЭР ЖИНХЭНЭ ЭРГҮҮ ШИЙДВЭР БАЙЛАА.ХА ХА ХА ХИ ХИ ХИ ИНГЭЖ Л ЗОХИЦУУЛЛАА ДАА НЯМБААТАРАА ИНГЭЭД 5000 БАС ХУРААМЖ АВААРАЙ ЧИ МОНГОЛЫН ПРУССЧДЫН НЭГДСЭН ХОЛБООНЫ ТЭРГҮҮН ХҮН ШҮҮ БИ ДАЯН ДЭЛХИЙН ПРУССЧИД НЭГДЭГТҮН

Иргэн
Иргэн

Халтуурчидыг яааж ялгаж салгах вэ?

Зоч
Зоч

Замын хажуугаар баахан шон босгоод машины мэдээлэл унгигч суурилуулаад гооё ажил хийх юм яриад байсан яаваа ? Хэдэн зуун тэр.бум төгрөг зарсансан ???

Зочин
Зочин

Bas uwchtai humuus zunduu mashintai orno shde ternees hurtel mungu awah uu uwchin zovlontoi humuus zunduu bga shde

Холбоотой мэдээ

Back to top button