Нийгэм мэдээ

Татвар төлөөгүй, оношлогоонд ороогүй машинуудыг өнөөдрөөс явуулахгүй

Татвар төлж, оношилгоонд ороогүй тээврийн хэрэгслийг өнөөдөр буюу наймдугаар сарын 27-ноос замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэж Тээврийн Цагдаагийн Алба /ТЦА/-наас мэдээллээ. 

Онцолбол,

2024 оны долдугаар сарын байдлаар үзлэг оношилгоонд ороогүй 129 мянган тээврийн хэрэгсэл буюу Улаанбаатарын дугаартай 81961, орон нутгийн дугаартай 47968 байна.

  • Замын хөдөлгөөний дүрмийн 3.7: үзлэг оношилгоонд хамрагдаагүй болон тэнцээгүй тээврийн хэрэгслийг унаж замын хөдөлгөөнд оролцохгүй гэж заасан байдаг.
  • Замын хөдөлгөөний дүрмийн 2.27В: байгууллага, аж ахуй нэгж өөрийн нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгслээ тогтоосон хугацаанд нь үзлэг оношилгоонд нь хамруулаагүй, үзлэг оношилгоонд тэнцээгүй тохиолдолд замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэж заасан байдаг.

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн энэ үед жолооч нар өөрсдөө хариуцлагатай байж, үзлэг оношилгоонд ороогүй татвараа төлөөгүй бол хөдөлгөөнд оролцохгүй байхыг зөвлөж байна.

Замын хөдөлгөөний удирдлагын төв болон алба хаагчид энэ чиглэлээр жолооч нарт давхар хяналт тавьж ажиллаж байна.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зоч
Зоч

Татвар төлөөгүы бол бас хориглоно гэсэн ? Замдээр мэдрэгчүүд байрлуулсан, марины шилэнд чип нааснаа ашиглаач .Төсвийн 170 гаруй тэрбум ₮өөр хийгээ биздээ. СУМЬЯГИЙН АЖИЛ БОЛОХООР НЯМАА НЬ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ЁСГҮЙ ЮУ ???

Зочин
Зочин
Reply to  Зоч

Одоогоор ажилгаагүйм билээ тэр уншигч нь

Иргэн
Иргэн

Хэзээ хэргжүүлэж эхлэх чип вэ??? Одоо энэ новшийн орон нутгийн сонгуулийн дараа эмх цэгцтэй амьдрах юмсан!!! Сонгуулийн солиоролд улс орон сүйрэх юмаа!!!

Зоч
Зоч

ТОРГУУЛЬ ТӨЛӨӨГҮЙ БОЛ ...

Зочин
Зочин
Reply to  Зоч

Торгууль дээр тэгж болохгүй. Өөр хүн барьж байсан тэр хүн нь баахан торгуулиа төлөөгүй машин байна. Шинэ эзэн нь байнга хамаг юмаа төлдөг асууда лгүй. угаасаа торгуулиа машин дээр биш яг зөрчил гаргасан жолооч дээрээ бичдэг харагдсан. Тэр нь ч зөв шударга. хэдийгээр машин дээр торгууль харагдах ч тэр нь өөр жолоочийн өр.

Ган
Ган

Маш зөв

Цогягү
Цогягү

Рeклам

Холбоотой мэдээ

Back to top button