"ЭЕШ-ын оноогоор тэргүүлсэн гэх 60 сургуулийн жагсаалт худал, албаных биш"
Амралтын өдрүүдэд элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоор тэргүүлсэн гэх 60 сургуулийн нэрийн жагсаалтыг зарласан. Энэ жагсаалтад голчлон хувийн болон аймгийн төвийн сургуулиуд багтсан. Харин нийслэлийн улсын сургуулиуд багтаагүй байгааг олон нийт шүүмжилсэн. Мөн дээрх судалгааг математик, монгол хэл, нийгмийн тухай мэдлэг, англи хэл, орос хэл, газар зүй, физик, биологи, хими, түүх гэсэн 10 хичээлийн дундаж үзүүлэлтээр гаргажээ.
Энэ хүрээнд Боловсролын яамнаас тодруулахад, "Зөвхөн 10 хичээлийн ЭЕШ-ын онооны дунджаар энэ эрэмбийг тогтоох боломжгүй. Тэрхүү жагсаалтыг яам, боловсролын ерөнхий газар, боловсролын үнэлгээний төвөөс гаргаагүй. Тухайн жилд тухайн сургуулийг төгсөж байгаа төгсөгчдийн тоо харилцан адилгүй. Мөн тухайн хичээлүүдээр ЭЕШ өгсөн сурагчдын тоо адил биш учир харьцуулах боломжгүй. Цахим орчинд цацагдсан жагсаалтыг хувь хүн, байгууллагын судалгаа байх" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үнэнийг нь танилцуулна уу