НИЙГЭМНийгэм мэдээ
Хониндоо яваад сураггүй болсон эрэгтэйг дөрөв дэх өдрөө эрэн хайж байна
Хониндоо явахаар гэрээсээ гараад сураггүй болсон 19 настай эрэгтэйг эрэн хайх ажиллагаа дөрөв дахь өдрөө үргэлжилж байна.
Тодруулбал, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Ар тархи баг “Цогтын үүр” гэдэг газарт иргэн Б /19 настай, эрэгтэй/, наймдугаар сарын 30-ны өдрийн 09:30 цагийн үед хониндоо яваад одоог хүртэл сураггүй алга болсон тухай дуудлагыг наймдугаар сарын 31-ний өдрийн 07:00 цагт хүлээн авсан байна. Улмаар дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
19 настай идэр з�##�уу хонь хариулж �##�га болоод баыхдаа яахав дээ. Эргүү төлөг шиг л болчихоогүй бол эр хүний эрхээ эдлээд эхнэр хүүхэн архи дарс эргүүлээд явж байгаа биздээ.