Top StoriesНийгэм ярилцлага

Б.Мичидмаа: “Уяач” гэхээр томчууд амжилт хүсэж, үеийнхэн сөргөөр хүлээж авдаг

“Морь унах дуртай. Хүний ааштай хангал морин дээр уралдахын төлөө мордоод л давхичихдаг байсан. Их сургуульд орсон хэдий ч морио санаад хичээлээ хаяад нутаг буцаж байсан. Сүүлийн хоёр жил бие даан морь уяж, 100 гаруй айраг, түрүү хүртсэн” хэмээн ярих эмэгтэйг Б.Мичидмаа гэдэг. Түүнийг “морь уядаг царайлаг охин” гэдгээр нь олон нийт андахгүй. Иймд бид дээрх бахдам амжилтын эзэн болох Сумын алдарт уяач Б.Мичидмааг онцлон ярилцлаа.

-Та манай үзэгч болон уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Сайн байна уу. Би Хөвсгөл аймгийн Арбулаг сумын уугуул. Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын харьяат. Намайг Батсайханы Мичидмаа гэдэг.

-Хэзээнээс морь уяж эхлэв?

-Хөдөө өссөн болохоор ухаан орох цагаасаа л моринд дуртай байсан. Багаасаа морь унах, уяхад суралцсан. Одоог хүртэл морьтой нөхөрлөж явна.

-Морь уяна гэдэг тийм ч амар ажил биш. Нарийн арга ухаан шаарддаг байх. Танд энэ эрдмийг хэн зааж сургасан бэ?

-Би дөрвөн настайдаа морь унаж сурсан. Түүнээс хойш аавыгаа дагаж морь уяж сурсан. Сүүлийн хоёр жил өөрөө бие даан морь уяж, уралдуулж байгаа. Морьдоо аав бид хоёр хувааж аваад уядаг. Тэгээд нэг л болохоо болиод байгаа санагдвал ааваад асууж зөвлөгөө авдаг. Аав маань л надад морь уях талаар бүх зүйлийг заасан.

-Анх хичээлдээ явах гээд моринуудаа “баяртай” гээд үнсэж буй бичлэгээрээ олонд танигдаж байсан шүү дээ. Тухайн үеийн талаар эргэн дурсвал?

-Тэр түрүү жил тавигдаж байсан бичлэг. Би 12 дугаар ангиа төгсөөд оюутан болохоор Улаанбаатарыг зорьж байсан үе. Улаанбаатарт ирээд Дотоод хэргийн их сургуульд элсэн суралцсан. Гэвч моринуудаа санаад тэсэлгүй хичээлээ орхиод нутаг явж байсан. Тэгээд л яг тэр жилээс өөрөө бие даан морь уяж эхэлсэн. Харин намар нь мэргэжлээ сольж ХААИС-д элсэн суралцахаар болж моринууддаа баяртай гэж хэлж байсан үеийн бичлэг. Би ер нь хөдөө гэртээ байхдаа ч адуу руугаа байсхийгээд л явчихдаг. Байнга л морьтойгоо байж байдаг. Гэтэл бүр хол яваад нийслэлд ирчихээр хэдэн морио санаад хэцүү санагддаг юм байна лээ.

-ХААИС-д ямар мэргэжлээр элсэн суралцаж байна?

-Би ХААИС-ийн Зоо техникчийн анги. Морь болон амьтадын үржил, удмын чиглэлээр суралцдаг. Цаашдаа өөрөө мориныхоо үржлийг хийж, хурдаа гаргаж авах бодолтой байгаа.

-Тэгэхээр цаашдаа бас тууштай морь уях зорилготой гэсэн үг үү?

-Тиймээ. Ер нь морио л уяна. Салахгүй байх гэж боддог. Ирээдүйд сайн уяач болох зорилготой.

-Энэ жил бас өргөн дэлгэр сайхан наадах шиг боллоо. Хэдэн айраг, түрүү хүртэв?

-Том, бага нийлсэн 50 гаруй айраг, түрүү хүртсэн. Нэлээд олон аймгуудаар явж уралдсан. Ирэх жил бүр том зорилт тавьж байгаа. Харин өмнө жилийг яг тооцоолж байгаагүй. Сая ирэхээсээ өмнө өргөмжлөл, медалиа тоолоод үзсэн бас 50 гарч байсан. Тэгэхээр нийтдээ хоёр жилийн хугацаанд 100 гаруй айраг, түрүү хүртсэн.

-Таны хувьд?

-Би 2023 онд шилдэг залуу уяачаар тодорч байсан. Бас сумынхаа шилдгийн шилдэг уяач болсон. Тус ондоо бас Сумын алдар уяач цол авсан.

-Бие даан уяж уралдуулсан морь нь анх удаа айрагдахад төрсөн мэдрэмжээсээ хуваалцаач?

-Би морь орж ирж байхад баярлаад салганаж байснаа санадаг. Анх Завхан аймгийн Бүсийн наадамд азарга аман хүзүүдүүлсэн. Тэр үед хөл газар хүрэхгүй орилоод л гүйгээд байсан. Маш их баярласан. Айрагдсан морио нэрээрээ цоллуулж аавдаа үнсүүлэх мэдрэмж зүгээр л гоё. Маш сайхан. Түүний дараа Увс аймгийн Бүсийн наадамд азарга маань түрүүлж байсан. Тэр миний авсан хамгийн том шагнал.

-Уяач хүний хувьд эрлийз болон цэвэр цустай монгол адууны талаар бодлоо илэрхийлбэл?

-Дийлэнх нь эрлийз болчихлоо л доо. Яах вэ хурдаараа жаахан илүү байж болно. Гэхдээ монгол адуу гэдэг бол монголчуудын салшгүй нэг хэсэг гэж боддог. Манайх гэдэг айлын хувьд монгол адуундаа эрлийз адууны цус хольдоггүй. Монгол адуу маш их тэсвэртэй, хөл сайтай байдаг. Намагтай, хадтай газар ч хүнийг ер нь газардуулахгүй дээ.

-Амжилт гаргаж буй уяачдын дийлэнх нь эрэгтэй, нас тогтсон хүмүүс байдаг. Тэдгээр уяачид өөрийн тань хэрхэн хүлээж авдаг вэ?

-Том уяач нар намайг сайшааж хүлээж авдаг. “Хичээгээрэй сайн байна. Мундаг байна” гээд амжилт хүсэх нь их байдаг.

-Харин үеийн залуус?

-Ер нь үеийнхэн гээд яривал жаахан сөрөг талдаа байдаг. Муухай ч гэх юм уу. Яагаад тэгдгийг нь ойлгодоггүй. Гэхдээ би тэдний хандлагыг нэг их зүйлд боддоггүй. Тоохгүй орхидог доо.

-Яг тантай адил хэдэн мянган хөдөө нутгийн залуус Улаанбаатарт суралцахаар ирээд ахуй соёлоосоо холдож, зугтаж мартах нь дийлэнх байдаг. Малчины амьдрал, ахуйгаа орхиж үгүйсгэхийг зохистой гэж боддог уу?

-Хөдөөгийн амьдрал хүнд болохоор хотод очиж дуртай зүйлээ хийж, амар амьдарна гэж боддог хүмүүс бий байх л даа. Мэдээж тэднийг үгүйсгэхгүй. Гэхдээ монгол өв соёлоо авч үлдээсэй. Гаднын юм хэчнээн сайхан ч монголд төрсөн монгол хүн учраас эх орноо хайрлаж, ахуйгаа дээдэлж яваасай л гэж хүсдэг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-09-06 08:45

Ёстой л царайлаг охин байна даа

Зочин
Зочин
2024-09-06 09:30

Амжилт хүсье ёстой бахархах сэтгэл давамгайлж байн мундаг ухаантай бүсгүй юмаа хэлэх ч үг �##�га даа амжилт амжилт амжилт

иргэн
иргэн
2024-09-06 10:25

ЦАРАЙЛАГ НУРУУЛАГ ГОЁ ОХИН БАЙНАА ҮНДЭСНИЙ УЛАМЖЛАЛАА ХАДГАЛЖ ӨВӨГ ДЭЭДСИЙХЭЭ АРИУН ЁС ЗАНШЛЫГ БУУХИАЛЖ ЯВАА ҮЕИЙН ОХИН ЧАМААРАА БАХАРХАЖ БАЙНА.БИ БАС АДУУНД ДУРТАЙ ХҮН БАГААСАА ХУРДАН МОРЬ УНАСАН ЕРӨӨСӨӨ ХОЁУЛАА СУУЧИЙ ХАМТДАА ЧИНИЙ ЗОРИЛГЫН ТӨЛӨӨ ЯВЬЯ.ДУГААРАА ҮЛДЭЭЧИХ ХАЙРАА ХҮЛЭЭЖ БАЙЯ ЗУРГИЙГ ЧИНЬ ХАРААД ШУУД ДУРЛАЧИХЛАА.

Зочин
Зочин
2024-09-06 12:36

Сургуулиа л битгий хаяарай даа ! Шинжлэх ухаанд шимтэн сура лцаад ирэхээр оюун ухаан чинь өсөөд , мэдлэг боловсрол чинь нэмэгдээд,одоогийн ярьж байгаагаасаа өөр өндөр дээд эрэмбийн эрмэлзлэлтэй болноо.
Үүнд шинжлэх ухааны мэдлэг л их чуха л шүү,танай сургуулийг төгссөн Лхагва-Очир, Батболд гэх мэт сайн сайн уяач за луучууд бий, тэднээс сайн сура лцаарай..
Амжилт хүсье !

Мундаг байна.
Мундаг байна.
2024-09-06 14:45

Сайн байна. Сонирхсон юмаараа дагнаад. Үеийнхэн ч гайхна. тоохгүй байх хэрэгтэй.

Зочин
Зочин
2024-09-06 16:28

Эрэмгий бүсгүй байна, амжилт ерөөе. Орчин цагийн МУЛАН гэсэн үг.

Цогягү
Цогягү
2024-09-07 00:56

Уяан дээр эмс ордоггүй л юмсан эрийн 3 н наадам лөөлөө болов оо

Цогягү
Цогягү
2024-09-07 01:01

Наадах охин чинь уячихсан азарга биш биз.....

Цогягү
Цогягү
2024-09-07 01:07

Зөв Үндэсний гэсэн юмаа үгүй хийж байна даа Удахгүй гүү давхиулах нь бололтой

Зочин
Зочин
2024-09-07 08:02

З�##�уу оюутан жаахан зөрчилтэй л юм ярьж бна даа ! Зоо инженер болж,адууны үржлээр ажиллана, уяач бол но гэнэ, тэгснээ адуугаа "эрлийзжүүлэхгүй" бололтой. Монгол адуугаа хурдны чиглэлээр үржүүлж өсгөх хэрэ гтэйг мөдхөн ойлгоно доо."Монголын нэг хэсэг"болсон монгол адуу өнөөгийнхөөсөө илүү хурдан байж болно шүү дээ.Язгуурын монгол адуун дээрээ суурилсан хурд ны хэвшлийн монгол адуу буй болгоход томоохон хувь нэмэр оруулах мэрэгжилтэн болох хүн бна.
Баяр хүргэж, амжилт хүсье !

Basca Feiza
Basca Feiza
2024-09-07 14:17

сайн байцгаана уу. За охин минь, "морьдоосоо холдож чадахааргүй тийм их хайрладаг л юм бол" *морьдоо сан�##�аа гээд* СУРГУУЛИА Л ХАЯЖ БОЛДОГГҮЙ ЮМ ШҮҮ. Зоотехникч сайхан мэрэгжил, тэр тусмаа морьдынхоо чансааг сайжруулна гэдэг хэрэг зориг бүхий хүнд бүр ч хэрэгтэй~шаардлагатай. Амжилт хүсье, СҮРХИЙ УЯАЧ БОЛООРОЙ.

ийм цагаандаа гарсан луйварчид засрана гэ байхг
ийм цагаандаа гарсан луйварчид засрана гэ байхг
2024-09-07 23:55

Ёстой л монголоороо охин байна даа.. баяр хүргэж, зорьсон зорилгодоо хүрч, монгол мориороо бахархаж, хайрлаж, хамга�##�ж, их өндөрт хүрээрэй охин минь. Цэвэр монгол цустаы хүн, м�##� �##�ь нь ч их өв эрдэнэ болно бий вий...

Холбоотой мэдээ

Back to top button