Нийгэм мэдээ

Дугаарын хязгаарлалтыг иргэдийн 59 хувь нь дэмжихгүй байна

Нийслэлд автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар иргэдээс авч буй санал асуулга гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Иргэдийн саналыг үндэслэж автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх шийдвэрийг холбогдох албаныхан гаргах гэж буй. Есдүгээр сарын 2-ноос эхэлсэн уг санал асуулгад өнөөдөр өглөөний байдлаар 3,219 иргэн оролцсоноос 59% нь дэмжихгүй гэжээ.

Санал асуулга есдүгээр сарын 8-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд https://vote.ulaanbaatar.mn/home цахим хаягаар авч байгаа юм. Иймд иргэдийг саналаа идэвхтэй өгөхийг НЗДТГ-аас уриаллаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button