НИЙГЭМ

1,256 метрийн гүнд уран бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэжээ

Дэлхийд анх удаа 1,256 метрийн гүнд буюу Оюу толгойн гүний уурхайд Ардын зураач, Төрийн соёрхолт, УГЗ Ш.Чимэддоржийн “Салхины хээ” үзэсгэлэн дэлгэгдлээ. Энэхүү үйл явдал нь соёл урлагийн түүхэнд шинэ хуудас нээсэн онцлууштай арга хэмжээ болж байна.

Энэхүү үзэсгэлэнг гүний уурхайдаа зохион байгуулж байгаа нь "Оюу толгой" компанийн Монголын үндэсний соёл урлаг, өв уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, уран бүтээлчдийн бүтээлийг олон нийтэд хүргэх санаачилгыг тууштай дэмждэгийг батлан харуулж байна. 

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Ш. Чимэддорж, “Энэ удаагийн үзэсгэлэнд нийт 30 бүтээл багтсан. Дандаа шинэ бүтээлүүдээ авчирлаа. Бие даасан үзэсгэлэн дотроо том хэмжээнийхэд тооцогдоно. Улаанбаатараас энэ хүртэл зураг, баримлуудаа тээвэрлэх, байрлуулах, дэглэхээс өгсүүлээд их ажил боллоо. Говь их салхитай. Салхи бүр өөрийн урсгалуудтай. Гүний уурхайдотор ч салхи бий. Гэнэт шуураад л тэгснээ нар гарч, салхи намддаг нь нэг хүнд, нэг хөнгөн гэх мэтээр яг л уран зураг зурж буй мэт. Хүний сэтгэл ч тийм учраас үзэсгэлэнгээ “Салхины хээ” гэж нэрлэв. Би өөрөө говийн хүн. Говийн салхи дэндүү уран” хэмээн онцолсон юм. 

Эдгээр хосгүй бүтээлүүдийг 2024 оны 9 дүгээр сарын 9-ний өдрөөс 15-ныг хүртэл уурхайн ажилтнуудад толилуулах юм. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-09-18 12:46

Хэвлийгээ ухаж байхад хэвлийдээ үзэсгэлэн гаргаж байдаг газар мундаа юу, ухаан дутаа юу

Холбоотой мэдээ

Back to top button