НИЙГЭМ

17 дахь хагалгаандаа БНСУ-д орох А.Анар-Эрдэнийн эмчилгээний зардал 140 сая төгрөг бүрдлээ

Бид одоогоос дөрөв хоногийн өмнө 17 дахь хагалгаандаа орохоор БНСУ-ыг ээжийн хамт зорих гэж байгаа найман настай А.Анар-Эрдэнэхүүг сурвалжлан хүргэсэн. Очих үед тэдний хандивын дансанд 50 сая төгрөг цуглараад байсан юм.

Тэгвэл дөрөв хоногийн хугацаанд нэмж 90 сая төгрөг цугларснаар хагалгааны нийт зардал болох 140 сая төгрөг бүрджээ.

А.Анар-Эрдэнэ хүү зургаан настайдаа анх бүдүүн гэдэсний түгжрэл гэх онош сонссон бөгөөд Монголд 15, БНСУ-д нэг удаа хагалгаанд ороод байсан юм.

Түүний хагалгааны зардал ийн бүрдсэн тул бүрэн эдгэрэх боломжтой болж байна.

Тэд энэ сарын 22-ны өдөр БНСУ-ыг зорино.

Хандивын аяныг анх иргэн Ш.Бат-Эрдэнэ эхлүүлсэн бөгөөд олон хүний дэм тусаар дээрх хандив бүрдлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Bujin
Bujin
2024-09-18 03:58

Aztai huu bn , edgereed ireerehiin eruul taviy,

Холбоотой мэдээ

Back to top button