Нийгэм мэдээ

ФОТО: Ховдоос адуугаар тахилга хийсэн онгон илрүүллээ

Монгол-Оросын хамтарсан судалгааны багийнхан Ховд аймгийн Мөст сумын нутаг Бага Асгат хэмээх газарт археологийн малтлага судалгааны ажил гүйцэтгэж байна.

Тус багийнхан 2019 онд дээрх газарт Түрэгийн үеийн нэгэн тахилын онгоны малтлагыг явуулж бүтэн адуугаар тахилга хийснийг илрүүлэн судалж байжээ. Харин энэ удаагийн судалгаагаар мөн нэгэн тахилга малтаж, адуугаар тахилга хийсэн илэрц оллоо гэж судалгааны багын гишүүн “Улаанбаатарын их сургууль”-ийн Археологийн тэнхимийн багш, доктор (Ph.D), дэд профессор Төмөр-Очирын Идэрхангай есдүгээр сарын 18-нд мэдээллээ.

Мөн тэрбээр Түрэгийн тахилын онгонд адуугаар тахилга хийсэн явдал төдийлөн элбэг олдоод байдаггүй ховор тохиолдол гэдгийг онцлов.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button