СПОРТ

Завхан аймгийн удирдлагууд Паралимпын аваргаа ₮200 саяар шагналаа

Завхан аймгийн Засаг даргын Тамгын газраас Паралимпын аварга У.Сүрэнжавын амжилтыг мялааж, хүндэтгэл үзүүлэх ёслол болж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар таеквондогийн тамирчин У.Сүрэнжавыг Хөдөлмөрийн баатар цолоор шагнасан бол Засгийн газрын тогтоолоор дөрвөн өрөө орон сууц, мөнгөн шагналаар урамшуулсан билээ.

Тэгвэл төрөлх Завхан аймгийн удирдлагууд У.Сүрэнжавыг 200 сая төгрөгөөр шагнахаар шийдвэрлэснийг өнөөдөр /2024.09.26/ Засаг дарга Г.Өнөрбаяр тэргүүтэй аймгийн удирдлагууд нутгийн зон олныхоо өмнө зарлаж, батламж гардууллаа. Мөн У.Сүрэнжавын анхны багш нарыг 20 сая төгрөгөөр урамшуулжээ.

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button