Нийгмийн

Фокус: Зургаан эгнээ, хоёр урсгалтай шинэ зам дээрх Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар

Яармагаас ТЭЦ-4 хүртэлх зургаан эгнээ, хоёр урсгалтай зам өнөөдөр нээлээ.

Энэ зам нийт 2.4 км урт. Туул, Дунд гол дээгүүрх гурван гүүртэй. Энэ ондоо багтан явган бөгөөд дугуйн зам, гэрэлтүүлэг зэрэг тохижилтыг хийхээр төлөвлөжээ. Замын ажил өнгөрсөн 2023 онд эхэлсэн гэхээр жилийн дотор ашиглалтад орж байна.

Нэг урсгалдаа гурван эгнээтэй энэ томоохон зам ийн ашиглалтад орсноор Яармагийн ачаалал 20-30 хувиар буурах аж.

Ташрамд, энэ зам цаашид “Хархорин” захтай холбогдоно. Мөн Гурвалжингийн гүүр, “Хөсөг трейд” рүү явдаг хөндлөн замыг дөрвөн эгнээ болгож өргөтгөх юм байна.

Шинэ бүтээн байгуулалтын нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нар оролцлоо.

Х.Нямбаатарын хувьд “Түгжрэл бууруулах хүрээнд 2027 он хүртэл дөрвөн үе шаттайгаар, шинэ гол замуудыг нээнэ. Эхний үе шат нь өнөөдөр дуусаж байна” гэж мэдэгджээ.

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд, сүүлийн хоёр жилд Засгийн газар Нйислэлийн асуудалд онцгойлон анхаарч байгааг дурдсан байна. Тэрбээр “Улаанбаатар хотын тулгамдсан олон асуудлыг сууриар нь шийдвэрлэхэд чиглэсэн хууль эрх зүйн болон үйл ажиллагааны цогц реформ хийх зорилт тавин ажиллаж байна. Сүүлийн 30 жилд нийслэлд нийт 11.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн бол 2024-2028 онд үүнээс гурав дахин их буюу 30 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн. 20 минутын стандарт бүхий хотын төлөвлөгөөг боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна” гэж тодотгожээ.


Өнгөрсөн долоо хоногт “Сэлбэ дэд төв”-ийн бүтээн байгуулалтын ажилтай танилцах үеэрээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ингэж хэлсэн. "Би Х.Нямбаатар даргын талд бүх зүйлээр зогсож, дэмжиж ажиллах болно"

"Сэлбэ дэд төв" бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Гэр хорооллыг орон сууцжуулах, олон нийтийн хувьд бүтэшгүй мэтээр ойлгогдож дассан энэ ажил анх удаа маргаангүй газраа чөлөөлж, урагшилж байгаа нь энэ. Өнөөдөр бол түгжрэл бууруулах чиглэлд хийгдэх дөрвөн үе шаттай ажлын эхнийх нь дуусаж, зургаан эгнээ, хоёр урсгалтай 2.3 км автозамыг нээчихлээ.

Нийслэлд манай хүн амын тал нь амьдардаг. Анхнаасаа 1.5 сая хүн амьдарна (жил бүр энэ тоо өсдөг) гэж төлөвлөөгүй Улаанбаатар хот амаргүй нөхцөлд ороод олон жилийг үдлээ. Үе үеийн хотын мээрүүд зөвхөн улсын Нийслэлийг гацсан гацаанаас гаргахын төлөө үүрэг хүлээн ажилладаг.

Гэхдээ Нийслэл өөрөө бие даасан маш том бүтэц болчихсон. Гарц шийдэл нь, бүтээн байгуулалт нь манайдаа улсын хэмжээний далайцтай, тэр хэрээр хөрөнгө оруулалт болон эдийн засгийн хүрээ том. Үүнийг хийхийн тулд адаглаад хууль эрх зүйн орчин ээлтэй, санхүүжилтийн механизм оновчтой байх учиртай. Мөн түүнчлэн, Нийслэлийн Засаг дарга нь улстөржилтөөс ангид, ажлаа урагшлуулах боломжоор хангагдсан байх ёстой.

Үүнийг урьдын он жилүүд батлан харуулсан. Нийслэл өөрийн гэсэн эрх зүйн тогтолцоогүй. Санхүүжилт босгох боломжгүй, жил бүр улсын төсвийг л хардаг. Дээр нь улстөржилт газар авсан нөхцөлд хотын дарга үр бүтээлтэй ажиллаж чаддаггүй байсан.

Э.Бат-Үүлийг Нийслэлийн сайн Засаг дарга байсан л гэдэг. Олон ажил санаачилж, болгож бүтээх гэж үзсэн учраас тэр. Харин Ерөнхий сайд нь Н.Алтанхуяг байв. Улсын эдийн засаг тэлж, бонд ч босгож, хөрөнгө оруулалт татаж байсан үе. Гэхдээ л Н.Алтанхуягтай ойлголцож чадаагүй учраас Э.Бат-Үүлийн ажил дорвитой урагшилж байсангүй жишээ бий.

Харин өдгөө Ерөнхий сайд нь хотын даргынхаа ажлыг ямар ч үед нь дэмжинэ гэдэг улс төрийн байр сууриа мэдэгдчихлээ. Энэ бол Монголын улс төрд бүтээн байгуулалт, реформын шинжтэй ажил хийгддэггүй гол суурь асуудлыг шийдлээ гэсэн үг.

Түүнээс өмнө гэхэд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын даргын хувьд мөн Нийслэлд хийгдсэн эрх зүйн орчны шинэчлэлийг дэмжсэн. Ямар нэг хаалт тавиагүй. Өдгөө Нийслэл бие даасан хуультай болсноор илүү бие даасан, өргөн хүрээний үйл ажиллагаа явуулах боломжтой болсон. Нийслэл өөрөө бонд босгодог боллоо. Гэр хорооллыг орон сууцжуулж, агаарын бохирдол бууруулж, түгжрэл багасгах чиглэлд ч тусдаа хууль баталсан. Ийм хууль байгаа учраас энэ удаа "Сэлбэ дэд төв"-ийн бүтээн байгуулалт газраа иргэнд ээлтэй, сэтгэл ханамжтай чөлөөлж чадав.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Би Х.Нямбаатартай хамтарч Засгийн газрын түвшинд олон ажлын ард гарсан. Ийм улстөрч цөөн. Тийм учраас УИХ, ЗГ-ын гишүүнээс нь буулгаж байж хотын дарга болсон. Түүнд итгэхийг хүссэн. Өнгөрсөн 30 жилд хийсэнтэй тэнцэх 30 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг Улаанбаатар хотод хийх гэж байна. Эгзэгтэй, хариуцлагатай үе. Энэ нь нийслэлчүүдэд хэрэгтэй" гэж нэмж ярьжээ.

Энэ үнэн. Х.Нямбаатар ХЗДХ-ийн сайд байхдаа ЗГ-ын хамаг галыг үүрч ирсэн, ирээдүйтэй, чанга улстөрч байв. Гэвч нэг өдөр л хотын дарга болгох намын шийдвэр ирснийг тэр хүлээн авсан. Сайд ч биш, УИХ-ын гишүүн ч бус болсноос гадна 2024 оны УИХ-ын сонгуулийг өнжсөн. Ингээд зөвхөн Нийслэлд төлөвлөсөн ажлаа хийхэд төвлөрсөн.

Ирэх дөрвөн жилд хэд хэдэн мега төсөл эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангачихлаа. Ажил явж, Ерөнхий сайд нь ч дэмжлэгээ илэрхийлнэ гэдэг ийнхүү олон талаар хот өөрчлөгдөхөд ээлтэй нөхцөл бүрджээ. Яг ямар чиглэлд Засгийн газар Нийслэлийг бодлогын түвшинд дэмжиж буйгаа ч өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дээр дурдсанчлан тайлбарласан байна.

Үе үеийн улстөрчид "Хот том бүтэц болчих вий, тэр хэрээр эрх мэдэл төвлөрчих вий. Улмаар УИХ, ЗГ-ыг давсан хүчирхэг мөнгөний бүтцийг өөр нэгэнд алдчих вий" гэсэн далд аминч эрмэлзлээр асуудалд хандаж ирсэн. Одоо үзэл санааны түвшинд өөрчлөгдсөн нь дээрх мэтээс анзаарагдаж байх шиг.

Ямартай ч хотын даргад Ерөнхий сайдынх нь бөгөөд намын даргынх нь бодлогын дэмжлэг байна гэдэг юунаас ч чухал. Улс төрийн үүднээс ч хаалт, хамгаалалт болох юм. Харин өөрөө ХЗДХ-ийн сайдаар ажиллахдаа реформын шинжтэй ажлуудыг гол төлөв үүрч ирсэн Х.Нямбаатар зоригтой, тууштай байх ёстой. Хэрэв тэгж чадвал ирэх дөрвөн жилийн хугацаа Улаанбаатар хотыг нэгээр тогтохгүй алхмаар урагшлах, шинэ шатанд гарч дэвших түүхэн мөчлөг байх болно.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
41 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

хотын хөгжил замаас ш�##�тга�##�даг.шинэ зам барьсанд баяр хүргэе. харин 6 эгнээний төгсгөлд төгжирэл нэмэгдэх нь байна. учир нь 6 эгнээ замын урсг�##�ыг шингээж багасгах боломж уулзавар замуудад бага түгжирэл зөвхөн 6 эгнээнд л буурна.

ган
ган

Төрийн 3 өндөр �##�бан туша�##�тан санаа зорилго нэгтэй бие биенээ дэмжин ажиллаж чадв�##� олон том ажлын ард гарч амжилтанд хүрэх боломжтой. Гэхдээ үүнд дургүй хүмүүс нилээн байдаг. Үнэндээ энэ бол монголчуудын сайн юманд дургүй атаархуу, өөрөө бусдын анхаарлын төвд байх хүсэлтэй их холбоотой.

Зочин
Зочин
Reply to  ган

Өчнөөн цусласан зээл, сан,банк, автобус, бродюр өшөө юу ч билээ тэднийх нь хажууд дус�##� нулимс наадах чинь...!!! Сонго тэгээд уйл мэдэх үү хар т1ээ...!!!

Зочин
Зочин
Reply to  ган

Ёстой ёстой ..Элбэг Энхболд.........,....ерөнхийлөгч, ерөнхий сайдуудаа дагуулаад Их хурлын даргатайгаа юу сэдэж, юу хийж , Монгол улсыг сүйтгэдэг байв даа....Цөлмөх, ард олныг цөхрөлд нь унагах, эвий үрсийг минь өлөн зэлмэнд оршоож.........Монгол биш тийрэнгүүд ямар болгож хаясан байна даа.....Шүүмжлэгчид ажил хийж байгаа хүмүүс рүү давшлаад яахав!!!!!!!!!, Өмнөх тийрэнгүүдтэй зарг�##�даач, тэдний б�##�гийг засах гэж ядаж байна, ядарцгааж байна, �##�хам тутамд нь тэдний б�##�аг саад болж цаг үрэх юм, .........

Зочин
Зочин

Бат-Үүл даргын үед бүх уулзварууд шинэчлэсэн Зуслангийн зам Гацууртын зам Яармаг Сонсголон Богд Уулын зам шинэ нисэх буудлын зам гэр хороололын замуудыг шинээр тавьсан гэр хороололын гэрэлтүүлэгийг сайн хийсэн Амг�##�ан Дулааны станц барьсан, Буян-Ухаа хороолол Яармаг хороолол гээд маш их ажлуудыг богино хугацаанд бага төсвөөр хийсэн гавьяатай Нямбаатар их хөрөнгөтэй даргх гэхэд чамл�##�тай ажил хийж байгаа шинээр ганцхан гүүр л барив бас хэд хэдэн зам хучилт хийсэн шинээр ажил хийгээгүй

Зочин
Зочин

4р станц тулаад цааш яаж бөглөрөлгүй явах вэ. Станцын зам гэж там ш дээ.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хуруу нэмж оролц

Зочин
Зочин

Эрхэмүүд тулгамдсан асууд�##� гээд их ярих юмаа.Тулгамдсан асууд�##� бол ерөөсөө л түгжрэл шүү.Тийм болохоор гүүрэн уулзвар л амин чух�##� байна шүү. За тэгээд наад нийслэл хот чинь зогсоолгүй хот юм байгаа юм даа

Зочин
Зочин

Ene zam stantsiin zamtai niileed 2 tsag nam zogsson doo butehgui ee

Бүх хөрөнгийн хураа ,
Бүх хөрөнгийн хураа ,

Хамаатанууд төсвийн мөнгийг ч хусаж ба даа

Иргэн
Иргэн

ДЦС-4 ын замтай, цаашлаад 1- р хороололын замтай 1 түвшинд нийлбэл түгжрэл байх л бно, замууд уулзах хэсгийг гүүрэн гарцаар шийдмээр байна даа

Зочин
Зочин

японоос машины хог оруулж ирэхээ л больчих

Зочин
Зочин
Reply to  Зочин

Зочин

Зочин Би
Зочин Би
Reply to  Зочин

Тэгээд хужаа машинаар хотоо дүүргэхийг хүсээ юу. Муу хужаагын шээсээ.

Зочин
Зочин

Ёстой доо!!! Энэ хужаанууд даврах нь ээ...!!!

Oogii
Oogii

Yg unendee ene teneg zam guuriig hugjil gj harahgui bna shu 2 durakaa

Зочин
Зочин
Reply to  Oogii

За �######�аа. Ядаргаатай шаасн

Ганбат
Ганбат

овоо ажил бүтээж эхлэв.

Зочин
Зочин

Гэвч цаана нь 2 эсрэг урсг�##�тай зам руу холбосон. Асар том түгжрэлийг бий болгоно доо. Зөвхөн том төс�##� зам барьсан гэсэн пи арддаг боловч яг хэрэг дээрээ 5 нүүдлийн цаашхиа ч харж чаддаггүй шүү дээ

Амжилт хүсье улам хичээж ажиллаарай
Амжилт хүсье улам хичээж ажиллаарай

Амжилт аз жарг�##� улам ихээр хичээж ажиллаарай

Зочин
Зочин

Хоёрхон км замыг ерөнхий сайд, хотын даам�##� хоёр очиж үзэж байгаа хэрэг үү? Жаахан ичгэвтэртэй биш үү? Уг нь Хорооны дарга л очоод үзчихмээр санагдах юм. Хорооны нутаг 2 км-ээс урт ч өргөн ч шүү дээ.

Иргэн
Иргэн

Энэ үеэлүүд тэрбумтнууд болж байна даа

Зочин
Зочин

бүр нэг �##�иа х�##�тарууд

Зоч
Зоч

Энэ цүйд болоод багаа замыг хойноо мухар гэж хэлэхэд буруудахгүй. 4-р станцын 2 урсг�##�тай1 эгнээ замтай нийлнэ. Тэр нь байнга түгжээтэй хотруу орох Гурв�##�жигийн гүүр, Саппоро уулзвар басл түгжээ. Брожудаж байхаар 1-р хороололтой холбосон замаа хийчихгүй,СУМТАЙ 2.

Зочин
Зочин

Болж л байна

Иргэн
Иргэн

Ёстой ямар ч хян�##�тгүй идэж цацаж байна.

Иргэн
Иргэн

Хоёр хятадыг �######�уулах бөө нар уншиж байгаа гсэн

Зочин
Зочин

Хөндлөн уулваруудыг гүүрэн, тойруу замаар шийдвэл нээрээ зүгээр байх шүү.

Баяр
Баяр

6 эгнээ замаар 2 эгнээ зам руу орохоор түгжирнэштэй нэг их сүр Данзан царайлаад байхгүйшүү

Зочин
Зочин

Өөрсдөө хийчихсэн юм шиг..!! Хөрөнгө мөнгийг нь цуслачихгүйхэн нь шиг гаргаад өгчихдөг бол хийчихнэ шүү дээ!!! Данх, шүгэлддэг таг 2-оо!!!. Бродюроо шийд дээ м�##�нуудаа!!! Сонго-уйл дөхөхөөр худлаа ажилсаг дүр шаахаа боль дооо!!!

Зочин Нурууд Лусын
Зочин Нурууд Лусын

Өө 2.6 км зам юмуу. Хотыг түгжрэлгүй болгоо юу гэж бодлоо шдээ!!!

Зочин
Зочин

Баяр хүргэе.Ерөнхий сайд, хотын дарга хоёртоо.Санаачлан ажиллаж байгаа бүх ажлыг нь дэмжиж байна. Нийслэл хот маань хөгжин цэцэглэж, хүн ард нь бухимд�##�гүй, цэвэр агаартай, сайхан орчинд амьдраасай.Хөдөөг хотын хэмжээнд хөгжүүлж чадв�##� хотод хүн амын суурьшил ихсэхгүй, өөрсдийнхөө орчинд сайхан амьдрах цаг мөд ирнэ гэдэгт итгэж байна. Нямбаатар, Оюун-Эрдэнэ нартаа ажлын өндөр амжилт хүсье.

Зочин
Зочин

Бүтээн байгуул�##�т гэж үйлдвэр барихыг хэлмээр санагдах юм

Mal
Mal
Reply to  Зочин

Ene zamaas boloj tom terignii jolooch nar tvlsheere shadaj ogch b.n daa enjeneer gech b.nuu2 taliin uulzvaraa yadaj 500 miter orgon bolgood neeh uhaan b.nuu

Зочинbaagii
Зочинbaagii

19k gaar brodyur avah bsanii 100 garan k idcheed ene ih doidgor baa ovoo 2 luivarchin shuu stgel hanamj ni 100% bh shig ba ba muusain luivarchid uhej dald oroosoi

Хотын унаган иргэн
Хотын унаган иргэн

Эрчим хүчний гудамж авто замтай энэхүү урт гүүр бүхий авто зам холбогдсоноор 09/30-наас эхлэн 0 зогсолт хийдэг боллоо. Гэвч Яармагийн ача�##��##� 20% буусан эсэх нь бүдэг, цаашид улам л их түгжрэл үүсэх нь тодорхой байна.

Soginoo
Soginoo

ЕС өмнөх хотын дарга нараа дэмжиж байхгүй дэ. Заав�##� үеэлээ тавьж байж ажлыг нь дэмждэг ч байх шиг

Зочин
Зочин

1

Зочин
Зочин

Naymbaatar uneheer sain ajillaj bgaa ni unenshdee. Talchirhaj nmachirhalgui hnadchihval yadgiin. Geriihee shlaiig ch solij cjadahgui garuud urgelj busdiig shuumjildeh

Зочин
Зочин

Дэмжихийн дээдээр дэмжинэ, Хотод д�##�айцтай ажлууд дээр дооргүй өрнөж байна, 60 хүртэл жил болсон газар доорх шугамыг солино гэдэг хамгийн зөв, том ажил, Ингээд хулгайчдаас с�##�ж, Монгол з�##�уус ажиллаад эхлэхээр ямар үр дүн харагдаж байна даа....Харь санаатнуудын хар үйлийг дөнгөж хорьж эхлэнгүүт ямар үр дүн гарч байна даа......тэднээс хөрөнгө мөнгөө хурааж цуглуулах хэрэгтэй, асар их наяд наядын санхүүжилт бүрдэнэ шүү дээ.. Сайхан Монгол з�##�уус минь олноороо төрөн гарч байна...Эх орноо эзэгнэж, ирээдүйгээ гэрэлтүүлнэ....Шүүмжлэгчид, эсэргүүцэгчид Монгол биш, харь удмынхан байгаа... Монголын үрсийн үрсийн чинь төлөө ажил явагдаж байна гэдгийг нийтээрээ ухамсарлацгаа...

ЭГЭЛ НЭГЭН ...
ЭГЭЛ НЭГЭН ...

ХОТЫН УДИРДЛАГУУД МАШ САЙН АЖИЛЛАЖ БАЙГАА ... БАЯР ХҮРГЬЕ .

Холбоотой мэдээ

Back to top button