Элстэйн ордыг худалдаж авсан БНСУ-ын “Кумян” корпорацыг Солонгосын биржээс шалгаж эхэллээ
“Мон лаа” компани Дорноговь аймгийн Хатанбулаг суман дахь Элстэйн төмрийн хүдрийн орд газрын 60 хувийг Солонгосын “Кумян” корпорацид 60 сая ам.доллароор зарахаар болж өнгөрсөн оны тавдугаар сард талууд санамж бичигт гарын үсэг зурсан байдаг.
Тус орд газрыг “Мон Лаа” компанийн захирал Х.Энхсайхан, М.Ганбагана, Н.Болдхүү нар эзэмшдэг. Хамтрагч М.Ганбагана нь УИХ-ын гишүүн асан М.Билэгтийн хүү бөгөөд “Мон Лаа” компанийн захиралтай нэг нутгийнх.
ТэгвэлЭлстэйн төмрийн хүдрийн орд газрын 60 хувийг худалдан авсан Солонгосын “Кумян” корпорацын талаар БНСУ-ын сайтуудаар мэдээлэгдэж эхлээд байна.
Уг ордыг худалдаж авсан гэх БНСУ-ын "Кумян" корпорацын бизнесийн орчин зогсонги байдалд орж, хувьцаа огцом унасан нь Солонгосын биржийн анхаарлыг татаж, баггүй шуугиан тарьсан гэжээ. Учир нь “Кумян” корпораци нь Солонгосын хөрөнгийн биржид бүртгэлтэй. Харин тус компани хувьцааны уналтаа Монголын Элстэйн төмрийн хүдрийн ордтой холбон тайлбарлаж байгаа аж.
Солонгосын биржийн мэдээлснээр, "Кумян" корпорац өнгөрсөн жил Монголын “Monlaa lcc” уул уурхайн компанийг худалдаж авсан. Улмаар өнгөрсөн оны тавдугаар сард Монголд уул уурхайн бүтээн байгуулалтад оруулсан хөрөнгө оруулалтаас хамаарч "Кумян" 2024 онд 424.4 тэрбум вон борлуулалт, 160.976 тэрбум вон 468.062 тэрбум вон борлуулалт, 187.2 тэрбум воны ашигт малтмалын олборлолт хийнэ. 2026 он гэхэд 62 сая воны борлуулалт хийж, 187,225 тэрбум воны үйл ажиллагааны ашиг хүртэнэ гэж зарласан. Гэвч энэ зорилт нь худлаа болж, тус компанийн Монгол дахь уурхайн ашигт малтмалын олборлолтын ашгийн дүн эхний жилдээ арваас нэг болж буурсан” гэсэн байна.
Энэ талаар "Кумян" корпорацаас өнгөрсөн есдүгээр сарын 27-нд хийсэн мэдэгдэлдээ, "Манай компанийн 2024 оны борлуулалт 6.58 тэрбум вон, үйл ажиллагааны ашиг 1.316 тэрбум вон, 2025 оны борлуулалт 40.8 тэрбум вон, үйл ажиллагааны ашиг 8.16 тэрбум вон, 2026 оны борлуулалт 40.8 тэрбум вон болж өөрчлөгдсөн. Энэ жилийн хүлээгдэж байсан борлуулалт 98 хувиар буурсан. Үүний учир нь бид Монголын уул уурхайн компаниас голлон олборлолт хийхээр төлөвлөсөн. Гэсэн ч тус ордоос олборлолт хийгдээгүй. Бид энэ жил Элстэйн төмрийн хүдрийн ордын олборлолтыг эхлүүлэхээр төлөвлөж байсан ч өвлийн улиралд саатаж, үйлдвэрлэлийн компаниас тоног төхөөрөмж авчрах ажил удааширч маш их цаг зарцуулсан. Тиймээс бид Монгол дахь уул уурхайн ордны бизнесийг хүлээгдэж буй бизнесийн гүйцэтгэлээс хассан. Учир нь одоогоор тус ордод дөнгөж гүний өрөмдлөгийн хайгуул хийгдэж байна" гэж тайлбарлав.
Иймд БНСУ-ын Хөрөнгийн бирж "Кумян" корпорацын Монголд явуулж буй уул уурхайн бизнес болон худалдан авсан гэх уул уурхайн асуудлыг шалгахаар боллоо гэж тус улсын hankyung агентлаг мэдээллээ.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
эзэнтэй улс сайхан юм нэг компанийх нь асууд�##� муудахад мэдрэмжтэй ш�##�гаж байхад манайхан юугаа хэдээр хэнд зарсныг мэдээчгүй сууж байгаа.