СПОРТ

ДАШТ-ий медальт Монголын цорын ганц эмэгтэй боксчин М.Нандинцэцэгийн тухай СОНИРХОЛТОЙ 10 БАРИМТ

Монголын спортынхны “Оскар” гэгддэг “Бөртэ чоно” наадам өнөөдөр болж, шилдгээ тодруулна. Өнгөрсөн жил тус наадмын шилдгийн шилдэг тамирчнаар боксын ОУХМ Мягмардуламын Нандинцэцэг тодорсон. “Бөртэ-чоно” наадмын өнөөдөр зохион байгуулахтай холбогдуулан М.Нандинцэцэгийн тухай сонирхолтой 10 баримтыг сонирхуулъя.

НЭГ: Монголын боксын спортын түүхэнд анхны гэх тодотгол бүхий цөөнгүй амжилтын эзэн М.Нандинцэцэг Үндэсний шигшээ баг, “Хангарьд” спорт хороонд харьяалагддаг.

ХОЁР: Олон улсын хэмжээний мастер цолтой тэрбээр боксын спортоор 16 дахь жилдээ хичээллэж байгаа. Л.Энхбаатар дасгалжуулагчийн анхны эмэгтэй шавь нь.

ГУРАВ: 15 настайдаа насанд хүрэгчдийн УАШТ-ээс хүрэл медаль хүртэн, анхны амжилтаа гаргасан юм билээ. Өсвөр үе, залуучуудын ангиллын тэмцээнээс бус, шууд улсынхаа шилдгүүдтэй өрсөлдөөд медаль авсан нь олны сонирхлыг ихэд татдаг.

ДӨРӨВ: Азийн АШТ-ий мөнгө (2010), хошой хүрэл (2015, 2017), Азийн наадмын хүрэл (2014) медальтай М.Нандинцэцэг УАШТ-ий 11 түрүүтэй. Улсынхаа дэвжээнд түүнээс олон удаа түрүүлсэн эмэгтэй боксчин Монголд байхгүй.

ТАВ. Насанд хүрэгчдийн ДАШТ-д манай эрэгтэй боксчид 1978, бүсгүйчүүд 2001 оноос оролцож эхэлсэн түүхтэй. Түүнээс хойш дэлхийн эмэгтэй медальтан мэндлээгүй байсан юм. М.Нандинцэцэг ДАШТ-д зургаа дахь удаагаа өрсөлдөхдөө хүрэл медаль хүртсэн. Тэгэхдээ дэлхийн дэвжээнээс медаль хүртсэн Монголын ес, эмэгтэйчүүдээс анхны боксчин болсон юм.

ЗУРГАА: ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын цорын ганц эмэгтэй боксчин тэрбээр өнгөрсөн жил дэлхийн дэвжээнд өрсөлдөхдөө хагас шигшээд ээжийнхээ төрсөн өдөр хүч сорьсон. Медалийнхаа ангийг хувирган, ээждээ төрсөн өдрийн бэлэг барья гээд их хичээсэн гэнэ лээ.

ДОЛОО: Чөлөөт цагаараа явган аялах, алхах дуртай. Риогийн олимп болж байхад М.Нандинцэцэг Хүйтний оргилд гаран, өөрөө өөрийгөө ялах гээд зүтгэж явсан юм билээ.

НАЙМ: Л.Энхбаатар багш шавиа “Нандиа, мөн ч шартай шүү. Эрэгтэй хүүхдэд ялагдаж байсан ч зодуулаад л урагш зүтгэдэг” гэж магтсан. Мөн шавьдаа “Тариан түрүү өндөр ургах тусмаа бөхийдөг. “Би хамгийн шилдэг нь боллоо” гэж бодох юм бол амжилтад хэзээ ч хүрэхгүй” хэмээн үргэлж захидаг. 

ЕС. Өнгөрсөн жил “Бөртэ чоно” наадамд анх удаа нэр дэвшихдээ Монголын хамгийн шилдэг тамирчнаар тодорсон. Тэгэхдээ “Бөртэ чоно” хүртсэн улсынхаа анхны эмэгтэй боксчин болсон юм. 2017 онд  тус наадмын шилдгийн шилдгээр тодорсон, Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа түүнд цомыг нь гардуулсан билээ.

АРАВ. Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган, П.Сэрдамба, Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, Д.Отгондалай нарыг хүндэлж, үлгэрлэж явдаг М.Нандинцэцэг мэргэжлийн боксын дэвжээнд хүч сорих нууцхан хүсэлтэй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Сонгогч
Сонгогч
2019-12-13 12:14

Боксын энэ охин бас хүндиин өргөлтиин Анхцэцэг 2т яагаад гавьяат цол өгдөггүйн бэ жүдогиинх байсан бол �##�ь эрт гавьяат баатар ардын багш болчихно доо ингэж ялгадгаа болих хэрэгтэй иим Ёрөнхиилөгч сонгосондоо харамсаж эхлээд бнаа Спортын ёрөнхиилөгчтэй боллоо гээд баярлаад дэмжээд байсан вм хараис�##�тай сонголт хиисөндээ харамсаж бн

Bi Mongol hun
Bi Mongol hun
2019-12-13 19:53
Reply to  Сонгогч

ene ch yag unen shuu

Hamgiin hund turuld Mongoliin neriig chadlaaraa l gargalaa. Bat-uul baatar bolj, Duuchin Bold turiin shagnal shaaj baihad ene 2 turihan busguichuud Mongoliinhoo neriin tuluu delhiin tuvshind alaltsaj baidag shuu dee. Tur zarligaa gargah tsag bolson baihaa

Zochin
Zochin
2019-12-14 00:47

Yostoi saihan ohin bna, ulam ih amjilt husje.

Д.Батсүрэн
Д.Батсүрэн
2021-02-20 09:39

Гавьяат-Авах ёстой л хүний нэг дээ...Амжилт...

Холбоотой мэдээ

Back to top button