Нийгэм мэдээ

"Дунд голоос "хядсан" бургасыг шилжүүлэн суулгах ажил санхүүжилт хүлээж байна" гэв

Улаанбаатар хотод байрлах цөөн хэдэн ногоон байгууламжийн нэг болох Дунд голын бургасыг механикаар тастаж, хар усан тохойд шилжүүлэх үйл явц энэ зун буюу өнгөрсөн зургаадугаар сарын дундуур эхэлсэн. Нийслэлийн иргэдийн шүүмжлэлд өртсөн уг ажлаа албаныхан шинжлэх ухааны үндэслэлтэй хэмээн тайлбарлаж, голын эко системийг алдагдуулалгүй бургасыг тайрч Туул голын Хар усан тохой буюу Гачуурт орчимд байршуулна хэмээн олны эсэргүүцлийг сөрж байв.

Улмаар уг ажлын үр дүнд Нийслэлийн төв хэсгээр урсан өнгөрдөг Дунд гол өмхийрч, хэдэн зуун бургас алга болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

“Алга болсон” гэх үгийг дээр тодотгож буйн учир нь Eguur.mn сайтын сурвалжлах баг Хар усан тохойг зорьж Дунд голоос шилжүүлэн суулгасан гэх бургасыг хайсан ч байгаагүй юм. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.

Иймд бид тус ажлын талаар Нийслэлийн Захирагчийн албанаас тодруулж, “Эл ажлыг мэднэ” гэх Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандоржтой холбогдож бургасны талаар асуухад, “Дунд голын бургасыг шилжүүлэн суулгаагүй байгаа. Ирэх аравдугаар сараас тариалж эхлэхээр судалж байна” хэмээсэн билээ. Харин өнөөдөр аравдугаар сарын 8-ны өдөр буюу шинэ сар эхлээд хагас дундаа орж байна.

Иймд бид дээрх ажлын явцын талаар дахин Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандоржоос тодрууллаа. Тэрбээр “бургас нөхөн сэргээх ажлын судалгаа явагдаж байгаа. Аравдугаар сард шилжүүлэх суулгах эсэх нь санхүүжүүлэлтээс хамаарна” гэхээс өөр тодорхой тайлбар хэлсэнгүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хотын иргэн
Хотын иргэн
10 сар 8, 2024 13:16

Тэр хүртэл чинь наад муу хэдэн бургаснууд чинь амьд байх уу яг???

хүннү
хүннү
10 сар 8, 2024 15:57

Энэ одоо юугаа донгосоод байгаа юм? Хядсан шигээ буцааж суулгаач. Юуны чинь санхүүжилт вэ? Тэр хядсан компани нь санхүүгээ даадаггүй юм уу? Тэд хядаж иргэд мөнгө гаргах ёстой юм уу? Нямбаатар чи наад м�##�аа бургасруу нь хөөж явуул.

Холбоотой мэдээ

Back to top button